Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

​Г.Баасан: ‘Жамп’ компани Бөөрөгийн голд хууль бусаар олборлолт хийж байгаад баригдсан

 

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Авлигын тор нэхэгчид УИХ-д үүрлэсэн” сэдвээр мэдээлэл хийлээ.

"Авлигын хэргийг УИХ удирдаж байна. Үүний нэг жишээ нь 60 тэрбум төгрөгийн хэрэг байгаа юм. 60 тэрбум төгрөгийн хэрэг нь Үндсэн хууль зөрчиж, Эрүүгийн хуулийн хориглосон заалтыг эвдсэн. Ийм хэргийг шийдэж чадахгүй байгаа хууль хяналтын байгууллага цогцоороо авлигалд гүнзгий идэгдсэн гэдгийг харуулж байна" хэмээн АТГ-ын дэргэдэх ОНЗ-ын дарга Г.Баасан хэллээ.

Мөн "Авлигатай тэмцэх газар авлигын томоохон хэргүүдэд хариуцлага тооцож чадахгүй авлигачидтай тохиролцдог байгууллага болжээ. Учир нь оффшор, ерөнхий сайд нарын хэрэг, УБТЗ, Зорчигч тээврийн нэгтгэл, уул уурхай, тендер, гаалиар мэдүүлээгүй 16 тн химийн хортой бодис оруулсан асуудал, Стандарт хэмжил зүйн газрын хэрэг асуудалд хариуцлага тооцоогүй байна.

Тухайлбал, уул, уурхайн салбарт гэхэд “Жамп” гэдэг компани Баянхонгор аймгийн Жаргалант суманд хууль бусаар алт олборлолт явуулж байна. Өмнө нь ашиглалтын лиценз нь цуцлагдсан ч саяхан голын сав газраас 50 метрийн зайд олборлолт явуулахаар лицензээ сэргээсэн. Ингэхдээ бөөрөгийн голд олборлолт хийж байгаад баригдсан. Тухайн компанид хууль бусаар алт олборлосон гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн ч одоогийн байдлаар ажилласаар байна. Энэ асуудлыг одоог хүртэл шийдээгүй байгаа нь үүнийг хянах үүрэгтэй байгууллага нь ажлаа хийхгүй байгаатай холбоотой.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт маш олон компанид олборлолт хийх лиценз олгогдсон. Гэтэл тухайн компаниудын нэгийнх нь ТУЗ”ийн даргаар Засаг дарга Д.Батсайхан ажиллаж байгаа юм. Энэ асуудлыг АТГ-т өгнө.

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь иргэдийн хурлаар гаргасан шийдвэрийг дураар өөрчилж, өөртөө машин худалдаж авдаг асуудал байна. Үүнээс гадна Гаалийн ерөнхий газрын мэдүүлэггүй 16 тн химийн бодис оруулж ирсэн хэргийг зөрчлийн хуулиар торгоод өнгөрөөсөн байгаа юм. Гэтэл тухайн компани нь химийн хортой бодисыг удаа дараа оруулж ирсэн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж байсан. Гэх мэт асуудлыг шийдэхгүй байгаа нь хууль хяналт монгол улсад байхгүй болсныг илэрхийлж байна. Авлигатай тэмцэх газрын үндсэн үүрэг зогсчхоод байна гэсэн үг.

АТГ-аас ШШЕГ-ын дэд даргын хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Ингэхдээ  цагаатгах талын нотлох баримт, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хүлээж авалгүйгээр шийдвэрлэсэн. Энэ нь мэтгэлцэх зарчмыг ноцтойгоор зөрчсөн. Хэргийн хэт нэг талыг барьж, шийдвэрлэсэн учраас үйлчлүүлэгчийн эрх ашиг зөрчигдсөн.

Зорчигч тээврийн нэгтгэлийн асуудлаар 2017 оны дөрөвдүгээр сараас эхлэн гомдол гаргасан ч өнөөдөр шийдэгдээгүй байна. Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар ажилчдынхаа цалин, нийгмийн асуудлыг шийддэг хоёр тэрбум төгрөгийг өөртөө зарцуулж, хууль бусаар тендерт орсон асуудлыг шийдээгүй. Энэ асуудлыг АТГ-аас хэрэгсэхгүй болгосон. Харин гомдол гаргасан хүмүүс нь ажил төрлөө хийх боломжгүй болсон. Үүнд гомдолтой байгаа учраас дахин шалгуулна.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч С.Амардэлгэр нь залилан хийж, нотлох баримт хуурамчаар үйлдсэн. Уг асуудлаар шүүхэд удаа дараа хандсан ч хэргийн нэг талыг баримтлаж, нөгөө талд давуу эрх үүсгэсэн. Үүнийг шалгадаг газар нь Авлигатай тэмцэх газар. Гэвч ажлаа хийхгүй байна" гэж ярилаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан