Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Тариалангийн талбайг тойруулан ойн зурвас байгуулахаар ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газар 2018 оны тавдугаар сард долоон аймгийн 60 сумын 113 багийг тариалан эрхлэх таатай боломжоор хангаж, тус бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх шийдвэр гарсан. Мөн 2019 онд Монгол Улсад атар газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ойг угтан “Атар 60” бүтээлч ажил өрнүүлж байна. Уг ажлын хүрээнд 1000-аас доошгүй га талбайг хашаажуулах, ойн зурвас байгуулах ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.

        Ойн зурвас гэдэг нь тариалангийн талбайг тойруулан мод тарьж, ойжуулахыг хэлж байгаа юм. Ингэж ойн зурвас байгуулснаар тариалангийн талбайн хөрсний үржил шимийг салхи, ус борооны элэгдэл, эвдрэлээс хамгаалах, чийг хуримтлуулах, хөрсний бүтцийг тогтвортой сайжруулах боломж бүрдэх юм. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хөрш зэргэлдээ БНХАУ тэр дундаа Өвөрмонголын өөртөө засах орны Баяннуур хоттой хамтран ажиллаж, ойн зурвас байгуулах талаар туршлага судалж байна.

Баяннуур хот умард өргөргийн 40 градуст “газар тариалангийн алтан буюу хөрсний үржил шимт бүс” гэгддэг тариа будааны ургалт, гарц сайтай нутагт харьяалагддаг байна. Нийт 73326 га тариалангийн талбайтай энэ бүс нутагт нар тусах хугацаа урт бөгөөд наран цэцгийн тариалалтаараа тэргүүлдэг, улаан лооль тариалалтаараа улсын хэмжээнд хоёрдугаарт ордог. Тиймээс ч тариалангийн талбайг тойруулан ойн зурвас байгуулсан туршлагатай. Ганцхан жишээ дурдахад, тус хотын Ү Юань шены Лиень Шин нарны энергийн тосгоны малын тэжээл тариалдаг талбайд 100 000 том мод, 130 мянган хавтгай дөрвөлжин талбайд цэцэг ногоо тарьж ургуулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан