Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Гамшгийн үеийн анагаах ухааны чиглэлээр харилцан туршлага солилцов

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэлзүйчдийн гамшгийн аюул, ослын үед нэрвэгдэгчдэд эмнэлгийн анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлэх, алба хаагчдад эрүүл мэндийн боловсрол олгох, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах мэдлэг, ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлэх зорилгоор “Гамшгийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж” сэдэвт сургалтыг энэ сарын 24-27-ны өдрүүдэд Давтан сургалт, сэргээн заслын төвд  зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улс дахь Франц Улсын Элчин сайдын яам, тус улсын Гамшгийн анагаах ухааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын 30 гаруй эмч-сэтгэлзүйч хамрагдсан юм.

Сургалтыг Франц Улсын Гамшгийн анагаах ухааны нийгэмлэгийн сургагч багш нар удирдан явуулсан бөгөөд  орон нутгаас алслагдсан гамшгийн үед эмнэлгийн яаралтай тусламжийг хэрхэн үзүүлэх, хүнд гэмтлийн үеийн эмнэлгийн үзлэг,үйлчилгээний онцлог, гамшгийн үеийн анагаах ухааны чиглэлээр олон улсын эмч нарын мэдлэг, туршлагаас хуваалцлаа. Мөн гамшгийн үед нэрвэгдэгсдийн эмзэг байдал, сэтгэл санааны хямралыг тайлах, гамшгийн голомтод эмч нар шийдвэр гаргах, шийдвэрийн схем бүдүүвчийг боловсруулж, харилцан туршлагаа солилцсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан