Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Малчид орон тооны бус зөвлөлд хандаж тэтгэврээ толгтоолгож байна

Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-Хөдөлмөрийн  хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаад тэтгэвэрт гардаггүй болсон. Одоо энэ эрхийг сэргээж байна. Тэгэхээр хэрэгжиж эхэлж байсан хууль үйлчлэхгүй болсноор тэтгэвэрт гарч чадаагүй хэдэн хүн байгаа вэ? Малчдын тэтэгвэрт гарах насыг наашлуулсан хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

 ХНХ-ын сайд С.Чинзориг:

-Хэвийн бус нөхцөлд ажиллагсдын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хууль батлагдтал зохицуулалт хийх журам боловсруулсан. 2017 онд хөдөлмөрийн хүнд хортой нөхцөлд ажиллаж байгаад тэтэгвэрт гарах  заалтыг хүчингүй болгосон байна лээ. Тиймээс энэ заалтыг сэргээх зайлшгүй шаардлага бий. Хуулийг өргөн барьсанаас хойш орон нутгийн нийгмийн даатгалын удирдлагуудад чиглэл өгсөн. Тэтгэврээ тогтоож чадахгүй хүлээж байгаа хүмүүс байхгүй. 20 орчим мянган иргэн хэвийн бус нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон. Малчдын тэтгэврийн насыг 5 насаар урагшлуулсан хуулийг энэ жилээс хэрэгжүүлж эхэлсэн. Одоогоор 5574 малчин тэтгэврээ тогтоолгосон гэсэн судалгаа бий. Үүнд 6 тэрбум төгрөг зарцуулсан. Анх жилийн эцсийн мал тооллого дээр малчин өрх гэж бичсэн бол тэтгэврээ тогтоолгож болно гэж үзсэн. Ихэнх орон нутагт жилийн эцсийн А данс архивт байхгүй байсан. Тиймээс Засгийн газрын журамд өөрчлөлт оруулж, орон тооны бус зөвлөл сумдад ажиллуулж байгаа. Малчид энэ зөвлөлд өргөдлөө өгч, тэтгэврээ тогтоолгох юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Малчид тэтгэврээ тогтоолгоход хүндрэл учраад байгаа юм билээ. 1990 оноос хойш хөдөө орон нутагт засаг захиргааны бүртгэл хийгээгүй. Тиймээс тэтгэврээ тогтоолгоход хүндрэл учирч байгаа юм. Орон тооны бус зөвлөл малчнаар ажиллаж байсныг нь яаж тогтоож байна вэ?

 ХНХ-ын сайд С.Чинзориг:

-Малчнаар ажиллаж байсан гэдгийг нь тогтооход асуудал гарсан. Тийм учраас сумын Засаг даргын ахалсан орон тооны бус зөвлөл малчнаар ажиллаж байсныг нь тогтоох Засгийн газрын журам гарсан. Тэтгэврийн насыг нэмэгдүүлсэнтэй холбоотой тэтгэврийн ерөнхий хуульд өөрчлөлт оруулах асуудлыг оруулж ирсэн байсан. Засгийн газраас тэтгэврийн насыг уян хатан  болгосон гэлээ.

Ажлын хэсгээс Байнгын хорооны гишүүдэд “Малчдад мэдээлэл муу хүрч байна. Орон тооны бус зөвлөлийн талаар малчдад мэдээлэл байхгүй байна. Тэтгэврийн сантай холбоотой хэвийн бус нөхцөлөөр 27 мянган иргэн тэтгэвэр авч  байна гэжээ. Гэтэл хууль батлагдаж хэрэгжсэнээр эх үүсвэр хэр нэмэгдэх вэ?” гэсэн асуултад “Эрэгтэй малчин 15 жил, эмэгтэй малчин 12.6 жил малчнаараа ажилласан байх, нийтдээ 20 жил ажилласан байх шаардлагатай. Үүнийг ойлголцоогүйгээс асуудал үүсээд байгаа” гэж мэдээлэв.

Ийнхүү Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт хийж, чуулганы хуралдаанд оруулахаар тогтлоо.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан