Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтаар “Улаанбаатар” тунхаглал батална


 

НҮБ-ын Азийн бүсийн орнуудын Засгийн газар хоорондын 11 дэх удаагийн “Байгаль орчинд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт үргэлжилж байна. Чуулга уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлэхдээ “НҮБ-ын Бүсийн хөгжлийн газраас Улаанбаатар хотод “Байгальд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалтыг зохион байгуулж байгаа нь ач холбогдолтой юм. Монгол Улсын хувьд ялангуяа хотын нийтийн тээвэр, байгаль орчинд ээлтэй тээврийн асуудлаар тодорхой мэргэшсэн мэргэжилтэн цөөн байна. Хотыг яаж төлөвлөх вэ гэдэг гаднын орнуудын туршлага судлах зайлшгүй шаардлага байна. Энэхүү чуулга уулзалтаар бүх талын тээврийн асуудал тэр дундаа хотын нийтийн тээвэр, хот төлөвлөлт, хотод зөвхөн нийтийн тээвэр байхуу, хувийг унааг хэрхэн зохицуулах вэ, дугуй, цахилгаан тээвэр гээд олон асуудлаар ярилцана. Зам тээвэр, барилга зэрэг олон салбарын мэргэжилтнүүд нийтийн, аюулгүй тээвэрт ямар шинэ бодлого байна, хэрхэн зохицуулах зэрэг шинэ туршлагыг мэдэх ач холбогдолтой. Мөн энд олон хотын дарга нар иржээ. Азийн хотуудын тэлэлт нь НҮБ болон Азийн хувьд тулгамдсан асуудал болж байгаа. Хүн амын өсөлт нэмэгдэхтэй холбогдон аюулгүй тээврийг хэрхэн бий болгох, хотын нийтийн тээвэр болон бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг яаж шуурхай зохион байгуулах вэ гэдэг тулгамдсан асуудал байна. Улаанбаатар хотод байдаг түгжрэл Азийн хотуудад ч мөн адил бий. Үүнийг хэрхэн шийдсэн болон шийдэх туршлага солилцоно” гэлээ.

“Байгальд ээлтэй тогтвортой тээвэр” чуулга уулзалт Далайд гарцгүй орнуудад тулгарч буй тээврийн хүндрэл болон боломжууд сэдвээр үргэлжилж байна. Энэ удаагийн форумыг “Тогтвортой хот төлөвлөлт, хот байгуулалтад байгаль орчинд ээлтэй тээврийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор зохион байгуулж байна. Мөн хурлын төгсгөлд “Улаанбаатар” тунхаглал гарган батлана. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан