
УИХ-ын гишүүн Монгол Улсын 2019 оны төсвийн талаар ярьж байна.
-Би төсвийг боловсруулахдаа баримталсан үндсэн зарчмын талаар асуусан. Сангийн сайд Төсвийн байнгын хорооны дарга байх үедээ төсвийг алдагдалгүй баримтлах ёстой гэсэн зарчмыг баримталдаг байсан. Миний хувьд ч адилхан байр суурьтай ижил бодолтой байсан учраас таныг Сангийн яамыг удирдахдаа ч хэвээрээ байх, үүнийхээ төлөө эцсийн “дусал цусаа дуустал шавхаж” чадав уу гэж би асуугаад байгаа юм. Гэвч бодит байдалд тэгээгүй юм шиг харагдаж байна. Төсөв нь алдагдалтай, өр нь их байхад дотоодын үнэт цаасны өрийг та 900 гаар бууруулсан ч гэсэн Засгийн газрын нийт өрийг нэмчихсэн байна. Тэгэхээр ингэн байж хөдөө орон нутаг руу ийм их мөнгө нийлүүлэх ямар шаардлага байна вэ. Үнэхээр зарчмаа барьж боловсруулсан төсөв мөн үү, сонгуулийн өмнөх жилийн төсөв үү гэдэг хардлага төрж, эргэлзээ үүсч байна.
-Гадаад зах зээл дээр нүүрсний үнэ унах магадлал өндөр байхад бүсээ чангалах биш тэлэх бодлого явуулах оновчтой байж чадах уу?
-2019 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй танилцлаа. Хэд, хэдэн зүйлийг Сангийн яамнаас асуумаар байна. 2018 оны эцсийн байдлаар төсвийн хүлээгдэж буй орлогоо хэд гэж тооцоолж байгаа вэ. Сонин хэвлэлээр, та бүгдийн өгч буй мэдээллээр бараг 1 их наяд төгрөгийн орлого давж биелнэ гэж ярьж байна. Хэрвээ давж биелэх бол юунд зарцуулахаар төлөвлөв....





















