Өнөөдрөөс эхлэн шөнийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлэхгүй
АТГ Туулын хурдны замын төслийг шалгаж эхэлжээ
Засгийн газар Туулын хурдны замын төсөлд өрийн баталгаа гаргажээ
Нийслэлийн ногоон бүс, зуслангийн чиглэлд хөдөлгөөнт эргүүл хяналтаар ажиллах бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө
ТББХ: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн явцын талаарх Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонслоо
Нийслэлийн есөн дүүрэгт 386 цэгээр нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалж байна
Н.Учрал: Зарим салбарт улираах шаардлагатай сайдууд байна
Хачгаар дамжих халдвараас сэргийлье
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай
32 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Аврагчид 200 гаруй удаагийн шүхрийн буулт хийлээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах зорилгоор “Хөдөлгүүрт шүхрийн дадлага сургууль”-ийг Тахилт дахь “Сургуулийн хотхон” болон Найрамдалын амны Бор толгойд зохион байгууллаа.

Дадлага сургуульд 20 гаруй алба хаагч хамрагдаж, 200 гаруй удаагийн шүхрийн буултыг хийсэн юм.

Энэ удаагийн дадлагa сургуулиар далавч тогтоох, бие даан уулнаас хөөрөх, буух зэрэг дадлагуудыг хийж гүйцэтгэсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























