Доллар (USD)

Улаанбаатар

Хадлан, тэжээл бэлтгэлийн ажил 75 хувьтай байна

ХХААХҮЯ-наас мэдээлснээр улсын хэмжээнд 941 мянган тонн өвс, 38.9 мянган тонн ногоон тэжээл бэлтгээд байна. Ингэснээр улсын хэмжээнд хадлан, тэжээл бэлтгэлийн ажил 75 хувьтай байна. Орон нутгаас ирүүлсэн мэдээгээр 7.2 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 31.4 мянган тонн гар тэжээл, 2.4 мянган тонн дарш, 40 мянган тонн давс, хужир, шүү бэлтгээд байна. Архангай, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймаг хадлан, тэжээл бэлтгэсэн хэмжээгээрээ улсдаа тэргүүлж явна. Одоогийн байдлаар аймаг, сумын аюулгүйн нөөцөнд 9.2 мянган тонн өвс, 2.3 мянган тонн тэжээл бэлтгээд байгаа юм.

Өнгөрсөн есдүгээр сарын сүүлийн байдлаар нийт нутгийн 80 хувьд бэлчээрийн гарц сайн байгаа бөгөөд нэг га-гаас 16 центр хүртэл өвс бэлтгэх боломжтой байгаа аж. Салбарын яамны зүгээс орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх шатанд үр дүнтэй, шуурхай зохион байгуулах, малчид, баг, сум, аймгийн түвшинд өвс, тэжээл бэлтгэх ажлыг идэвхжүүлэх зорилгоор “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааныг зарлаад байгаа юм. 

Уралдааны дүн ирэх 11 дүгээр сарын 15-нд гарах бөгөөд нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл сайн хангасан аймаг, сум, баг, малчдын бүлэг /хоршоо/-г шалгаруулж, аймгийг 15 сая, сумыг 10 сая, малчдын бүлэг /хоршоо/, фермерийг 3 сая төгрөгөөр тус тус урамшуулж, өргөмжлөл олгон, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан