Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өрийн асуудал өрх бүрийн хаалгыг тогшиж эхэлж байгааг Монголын төр анхаарах шаардлагатай байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар /2018.10.15/ Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах асуудалтай холбоотойгоор Монголбанкны удирдлагуудыг сонсч мэдээлэл авч, анхаарах гол асуудал дээр саналаа өглөө. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.

Монголын эдийн засагт үүсээд байгаа бодит байдалд зөв дүгнэлт хийх зайлшгүй шаардлага үүссэн. Бид жил бүр Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг баталдаг. Тэгвэл өмнөх оны үндсэн чиглэлээс биелээгүй зүйлд дүгнэлт хийх нөхцөл байдал маш дутмаг байна гэдгийг Монголбанкны удирдлагуудад санууллаа. Өөрөөр хэлбэл, 2018 оны үндсэн чиглэлээс биелэгдээгүй байгаа асуудлуудыг эргэн сануулж хэлсэн. Ер нь Монголбанк улс төрийн байгууллага биш. Монгол Улсын эдийн засгийн тогтвортой авч явахын тулд мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг гол байгууллага. Өнгөрсөн жилийн хугацаанд үнэ ханшны савлагаанаас болж ард түмний нуруун дээр нэлээд хүнд ачаа ирлээ. Тиймээс энэ асуудалд анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэдэг байр суурьнаас бид асуудалд хандаж байгаа.

2018 оны үндсэн чиглэлээс биелэгдээгүй хэд хэдэн чухал асуудал байна. Тухайлбал, ипотекийн зээлийг хөгжүүлэх тухай асуудал тусгагдсан боловч хэрэгжилт тун тааруу байна. Монголбанкны өгч байгаа мэдээллээр энэ жил ипотекийн зээлд зориулж 200 тэрбум төгрөгийг банкнуудад нийлүүлсэн гэж байгаа боловч бодит байдал дээрээ барилгын үйлдвэрлэл огцом буурсан. Учир нь ипотекийн зээлд зориулагдсан мөнгө арилжааны банкнуудад очоод хуучин барилгын өрийг нь хаахад зориулагдсан нөхцөл байдалтай байна. Үүнийг   Монголбанкныхан хүлээн зөвшөөрч байна. Мөн Чанаргүй зээл, зээлийн хүүгийн дарамтын тухай асуудал 2018 оны үндсэн чиглэлд тусгагдсан гол заалт байтал хэрэгжилт тун хангалтгүй байгааг Монголбанканд санууллаа. Түүнчлэн ханшийн огцом өсөлтөд хэрэглээний үнэд нөлөөлж, ард иргэдэд сөргөөр нөлөөлж байгааг мөн сануулж хэлсэн.

2018 оны үндсэн чиглэлээс биелэгдээгүй хамгийн гол анхаарал татаж байгаа зүйл нь эдийн засгийн өсөлт гарсан ч иргэдэд өсөлт нь тусахгүй байгаа асуудал юм. Гэтэл Засгийн газар "эдийн засаг өссөн" гэдэг үгийг иргэдийн чихэнд хоногштол ярьж байгаа.  Гэсэн хэдий ч иргэдэд ямар ч хүртээл байхгүй байна. Энэ нь олон зүйлээр нотлогдоно. Энэ хүрээнд 2019 оны төсөв болоод төрийн мөнгөний бодлогод ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх талаар тодорхой санал, санаачилга байхгүй байгаа гэдгийн анхаарууллаа. Мөн Уул уурхайгаас бусад экспортыг дэмжих асуудал үндсэн чиглэлээс үндсэндээ орхигдсон гэдэг сануулгуудыг Монголбанканд өглөө. Бид аливаа бичиг баримтын төслийг боловсруулахдаа зайлшгүй үүсээд байгаа нөхцөлд байдал онцгой анхаарах учиртай. Түүнээс сэтгэлийн хөөрлөөр тунхаг маягийн зүйл бичиж болохгүй. Тиймээс ч 2019 оны төрийн мөнгөний бодлого дээр анхаарах зүйлүүдээ тодорхой болгох нь зөв. Хэрвээ энэ байдлаараа үнэ ханшны савлагаа үүссээр, эдийн засгийн тогтворгүй байдал бий болох юм бол 2019 онд маш хүнд байдал үүсэх олон төрлийн дарамт буй болохоор байна.

Д.Эрдэнэбат:Монголбанк, Засгийн газар хоёр уялдаа холбоогүй ажилласаар байвал  2019 онд ард түмний амьдрал бүр дордох эрсдэл байгааг санууллаа

Монголбанк, Засгийн газар хоёрыг хоорондын бодлогын уялдаа холбоо алдагдсан. Эрх баригчид 2016 онд зарим нэг банкны зохицуулалтын хуулийг өөрчлөхдөө Монголбанк, Засгийн газрын уялдаатай зарим нэг тогтворжуулах хөтөлбөрийг хуулиар хассан. Энэ  нь өнөөдөр иргэдэд учруулаад байгаа сөрөг нөлөөллүүдийг бий болгох үндсэн суурь болж байна.

 Монгол Улсад үйлчилж байгаа хэд хэдэн дарамт байна. Эдгээр дарамтуудыг арилгах чиглэлээр Монголбанк мөнгөний бодлогоо чиглүүлж, Засгийн газартайгаа уялдаатай ажиллах хэрэгтэй байна. Хэрвээ уялдаа холбоогүй ажилласаар байвал 2019 оны төсвийн орлого, зарлагын огцом тэлэлт дээр  ард түмний амьдрал өнөөдрийнхөөс бүр муудах магадлал өндөр байна.

 Дарамтуудын тухайд, нэгдүгээрт, гадаад, дотоодын өрийн дарамт хэвээрээ байгаа. Хоёрдугаарт, импортын дарамт. 2018 оны импортын огцом өсөлт 40 хувь гэдэг бол сайны дохио биш. Гуравдугаарт, төлбөрийн тэнцлийн дарамт. Өөрөөр хэлбэл, бид гадаадад гаргасан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг 100 хувь Монгол Улсад оруулж ирж чадахгүй байгаагаас үүсч буй дарамт буюу орлогын дансны дарамт гэсэн үг. Энэ жил бүр нэмэгдэж байгаа нь хамгийн том сэтгэл зовоосон асуудал болж байна. Уг дарамт нэмэгдэхийн хэрээр валютын ханшийн савлагаа өсөх хандлага өндөр болно. Дөрөвдүгээрт, чанаргүй зээл болон зээлийн хүүгийн дарамт. Энэ дарамт нь иргэдийг өрхийн өрийн дарамтыг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, гадаад, дотоод зээл гээд улсын хэмжээнд өрийн дарамтын асуудлыг ярьдаг байсан бол одоо хэрэглээний чанаргүй зээлийн хэмжээ өссөнөөр "өрхийн өрийн дарамт" гэдэг цоо шинэ асуудал гарч ирж байна. Өрийн асуудал улсаас халиад өрх, гэр бүл бүрийн хаалгыг тогшиж эхэлж байгаа нь түгшүүр дагуулж байна. Тиймээс үүнийг зайлшгүй 2019 оны төрийн мөнгөний бодлогод тусгах хэрэгтэй байна. Өнгөрсөн 2018 оны нийт зээлийн ерөнхий бүтцийн тухайд гэхэд л нийт зээлийн 28 хувийг хэрэглээний зээл эзэлсэн,15 хувь нь л худалдаанд явж, 12 хувь нь үл хөдлөх хөрөнгөнд явсан байна. Тэгвэл худалдаа, хэрэглээ, үл хөдлөх гурав үндсэндээ хэрэглээний зээл. Тиймээс банкны зээлийн 50-иас дээш хувийг хэрэглээний зээл эзэлж байгаа нь өөрөө түгшүүр дагуулж байгаа юм. Харин яг үйлдвэрлэлийн чиглэлтэй аж ахуйн нэгжийн зээлийн тухайд, хөдөө аж ахуйд 2, уул уурхай 8, боловсруулах үйлдвэрт 10 хувь нь явсан байна. Өөрөөр хэлбэл, нийт зээлийн 20 хувь нь л үйлдвэрлэл авсан үлдсэн 80 хувь нь үндсэндээ хэрэглээ болон бусад зээлд гарч байгаа нь Монгол Улсын эдийн засагт өрх, гэр бүлийн өрийн дарамт ямар хэмжээнд очоод байгаагийн нэг тод жишээ. Тиймээс энэ асуудлыг Монголын төр анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Энэ хүрээнд бид Монголбанкийг Засгийн газарт албан ёсоор төсвийн хөөсөрсөн зардал, орлого чинь Монгол Улсын эдийн засгийн тогтворгүй байдалд хэрхэн нөлөөлж болох эсэх асуудлаар зайлшгүй байр сууриа илэрхийл гэдэг шаардлага тавилаа. Энэ нь олон нийтэд ойлгомжтой байх ёстой.

Хэдийгээр Монгол Улсад эдийн засгийн өсөлт байна гэж ярьж байгаа боловч эдийн засгийн өсөлт нь Монголбанкны мөнгөний бодлого, төсвийн бичиг баримтуудаас харж байхад хоёрхон зүйл дээр тулгуурлаж явж байна. Тодруулбал, түүхий эдийн үнийн өсөлт, боловсруулах аж үйлдвэрийн өсөлт дээр тулгуурлаж байна. Энэ нь янз бүрээр шүүмжлэлд өртөөд байдаг Чингис бондын оруулсан үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт одооноос эхэлж эдийн засгийн зарим нэг бодит өгөөжийг өгч байгааг харуулж байгаа юм.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

-Ардчилсан намын бүлэг ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхийн тулд хөрөнгийн эх үүсюэрийг нэмэгдүүлэх, иргэдэд очиж байгаа ачааллыг багасгах чиглэлээр ямар тодорхой зохицуулалт хийх санал гаргаж байгаа вэ?

-Ардчилсан ипотекийн зээлийг анх хэрэгжүүлэхдээ Засгийн газар, Монголбанкны бодлогоор хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл эрх баригч нам гарч ирээд энэ хуулийг өөрчилсөн. Харамсалтай нь тэдний өөрчлөлтөөр буюу төсвөөр энэ асуудал явахгүй гэдэг нь өнгөрсөн жилийн хугацаанд Монголбанк, Засгийн газар хоорондын ипотекийн зээлийн маргаан тодорхой хариуулж байна. Ипотекийн зээл энэ байдлаараа урагшаа явахгүй. Зөв явж байсан бодлогыг үгүйсгэж гарч ирсний хар гай. Монголбанкны мөнгөний бодлоготой, Засгийн газрын бодлого уялдахгүй юм бол ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тун бэрхшээлтэй болсон гэдэг нь нотлогдчихсон. Тиймээс бидний эхлүүлсэн арга барилаар хэрэгжүүлэх нь хамгийн зөв гэдгийг л хэлж байгаа.

 

 

3 Сэтгэгдэл
ih hurald uursduu hamt l suuj baigaa bizdee . heniigee heleed bgaan .hubaagaal ideed baigaa bizdee. tanai nam
Ene Erdene bat jinhene luivarchin
АН-г төр барьж байхад бид өргүй байсан билүү.Та нар ингэж эргэж сэхэхгүй болтол нь өрөнд оруулж доройтуулсан бус уу.
Хамгийн их уншсан