Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Туушин” зочид буудлын өмнөх шатыг албадан буулгалаа

Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд А.Амарын гудамжинд байрлах “Туушин” зочид буудал нийтийн эзэмшил газарт явган хүний зам хааж, зохих зөвшөөрөлгүй шат, авто машины орц, гарц барьсан нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас нийслэлийн Засаг даргын захирамжаар албадан буулгалаа.

Нийслэлийн Газрын албанаас “Туушин” зочид буудалд удаа дараа албан бичиг хүргүүлж шат буулгах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөхийг шаардсан бичиг хүргүүлж байсан юм. Газар эзэмших гэрээг зөрчин, газрын хэмжээг нэмэгдүүлэн нийтийн эзэмшлийн замд шат, орц гарц хийсэн байна. Уг зөрчлийн энэ сарын 15-ны дтор арилгах, газар чөлөөлөхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй учир ийнхүү албадан чөлөөлөх арга хэмжээг авлаа.

1 Сэтгэгдэл
зөв гэж бодож байна зам руугаа барьсан барилгууд, явган хүний замгүй газрууд нийслэлд маш олон . явган хүн зорчих талбай гаргах хэрэгтэй. хотод тэргэнцэртэй хүмүүс, цагаан таягнууд явах туйлын хүнд байдаг
Хамгийн их уншсан