Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Төрийн болон Нийслэлийн далбааг мандууллаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас Нийслэл хот байгуулагдсаны 379 жилийн ой, Нийслэлийн өдрийг тохиолдуулан ‘’Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах’’ арга хэмжээг ёслол төгөлдөр зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, хүндэт харуулын анги, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтран оролцож Монгол улсын Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулж, хүндэтгэл үзүүлсэн юм. 


Мөн энэ үеэр дүүргийн Засаг дарга Т.Баясах тус цэргийн ангийн Захирагч болон хугацаат цэргийн албыг нэр төртэйгээр хааж буй цэргийн албан хаагчдад Засаг даргын ‘’Талархал’’-ын бичгийг гардуулсан юм.
Тус арга хэмжээнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогт, Д.Уламбаяр, Б.Наранчулуун, 032 ангийн захирагч Ж.Мөнхбаяр, Цэргийн штабын дарга Т.Амартогтох болон албаны бусад хүмүүс оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан