Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Нээлттэй хаалганы өдөрлөг Тээврийн цагдаагийн албаны төв байранд болно

Тээврийн цагдаагийн албанаас “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна

Тээврийн цагдаагийн албанаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого чиглэл, шинэчлэн батлагдсан Замын хөдөлгөөний дүрмийг сурталчлах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллүүдийг иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх зорилгоор энэ сарын 31-ний өдөр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах гэж байна.

 

Нээлттэй хаалганы өдрөөр тус албанд хэрэглэгддэг тээврийн хэрэгсэл, техник хэрэгсэл, хувцас хэрэглэлийн үзэсгэлэн гаргаж танилцуулах, ЦЕГ-ийн Бүртгэл хяналтын төвөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх шалгалт авах, гээгдүүлсэн, хүчинтэй хугацаа дууссан үнэмлэхний материал хүлээн авах, түр үнэмлэх гаргах, лавлагаа олгох, Авто тээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, бүртгэлийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл хүргэх, Албан журмын даатгагчдын холбооноос үзүүлдэг зарим үйлчилгээ үзүүлэх мөн бэлэн бус торгуулийн талаар лавлагаа мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаанууд явагдах юм.

Мөн уг арга хэмжээнд албаны харьяа газар, хэлтэс, нэгжүүд оролцох тул иргэдээс алба, алба хаагчийн үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг хүлээн авах аж. 

Нээлттэй хаалганы өдөрлөг Тээврийн цагдаагийн албаны төв байранд 11.00-15.00 цагийн хооронд болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан