Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна
НИЙСЛЭЛИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ XIX ХУРАЛДААН АСУУЛТ ХАРИУЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийг сонсож, 2019 оны үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэж буй. Нийслэлийн удирдлага хотын хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэл баримтлан ажилласан. Харин ирэх 2019 онд нийслэлийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахдаа үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх, бичил бизнесийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх 442 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Дагуул, хаяа хотуудыг хөгжүүлж, агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг үргэлжлүүлэн, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах нөхцөл бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр цөөнгүй ажил хийхээр төлөвлөжээ.
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид 2019 онд нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж буйтай холбогдуулан асуулт асууж, түүндээ хариулт авч байна.
Төлөөлөгч Н.Батсүмбэрэл: -Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар түвшинд байна вэ. Аялал жуулчлалын нэгдсэн бодлого хотод бий юү. Боловсролын салбар хэзээнээс анхаарах вэ. Залуус мансууруулах бодис хэрэглэх, түүнд донтох явдал гаарлаа. Үүнийг бууруулахаар ямар ажил хийж байна вэ. Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны байдал ямар байна вэ. 2019 онд хэдэн ТЭЗҮ, зураг төсөл хийх вэ. Улаанбаатарт өрнөх томоохон бүтээн байгуулалтын зангилаа болсон концессын асуудал юу болж байна вэ. Нийслэлийн Засаг даргын салбар хариуцсан орлогч нар өнгөрсөн хугацаанд бодитой ямар ажил хийсэн бэ?
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан: -2018 оны хэрэгжилт 86.7 хувьтай байгаа. 2017 оных 96 хувьтай байсан. Бидний хамтдаа баталсан 2016-2020 он хүртэл нийслэлийн хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлуудыг жил бүрт задалж, төлөвлөдөг.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа: -Боловсролын хүртээмж, чанарыг сайжруулахаар 2018-2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг барьж байгаа. Мөн боловсролын чанарыг сайжруулахад анхаарал хандуулж, багш нарыг урамшуулж буй. Ингэснээр боловсролын чанар сайжирна гэж үзэж байна. Хамран сургах тойргийг нийслэлийн Боловсролын газраас баталсан. Төрийн өмчийн сургуулиуд үүнийг мөрдөж байгаа. Мөн сургалтын чанартай холбогдуулан “Амжилтын гараа” хөтөлбөр хэрэгжүүлж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр: -Хөдөлмөр эрхлэлтийн түвшин нэмэгдсэн. Улаанбаатар хотын хэмжээнд “Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөр эхлүүлж, ажилд шууд зуучлах арга хэмжээ авч байна.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Н.Ядамдорж: -Нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхээр нийслэлийн ИТХ-аас дэд хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд сурагчдад мансууруулах бодисын хор хөнөөлийг таниулах сургалт зохион байгуулж байна. Үүний үр дүн гарч байгаа. Нийслэлийн цагдаагийн газраас хүүхэд, залуусын дунд судалгаа явуулсан. Гол төлөв шөнийн цагаар, цэнгээний газарт хэрэглэх хандлага ажиглагдсан. Хэрэглэж буй залуус нь амьжиргааны түвшин дээгүүр айлын хүүхдүүд бий.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү: -Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахаар 50 байршилд ажил өрнүүлэхээр болсон. Томоохон зөм, гүүрийн ажлуудыг ирэх онд ашиглалтад оруулна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарим ажлыг төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулах талаар албан бичиг ирүүлсэн. Барилгын салбарт гадаадын зээл тусламж татах бэрхшээлтэй байна. 24 байршлын хэсэгчилсэн 75 талбайд 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцож буй барилгын компаниуд санхүүгийн хүндрэлтэй байгаа. Тиймээс ирэх оны үндсэн чиглэлд үүнийг шийдвэрлэхээр тусгасан. Үүний зэрэгцээ нийслэлд хоёр түвшний арван гарц хийхээр төлөвлөсөн. Зураг төслүүдийг нь хийж байна.
Төлөөлөгч Н.Баярмөнх: -Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг батлуулах ажил ямар шатанд явна вэ?
Нийслэлийн ЗДТГ-ын Хуулийн хэлтсийн дарга А.Даваажаргал: -УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудлын аравдугаарт уг хуулийн төсөл бий. Татварын бодлогод өөрчлөлт оруулж, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг эгүүлэн татах зэрэг асуудал тусгасан.
Хуралдаан үргэлжилж байна.
0 Сэтгэгдэл






















