Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парламентын үйл ажиллагааг сурвалжлахад анхаарах асуудлаар санал солилцлоо

Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс өнөөдөр парламентын сэтгүүлчдийн төлөөлөлтэй санал солилцох уулзалт зохион байгуулав. 
Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар Улсын Их Хурлын Тамгын газраас парламентын үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэйгээр мэдээлж сурталчлах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээ, түүнтэй холбогдох дүрэм журам, парламентын үйл ажиллагааг сурвалжлах, олон нийтэд мэдээлэх үйл явцад хэвлэл, мэдээллийн ажилтнуудын анхаарах асуудлын талаар зөвлөгөө, чиглэл өгсөн юм. 
Тус хэлтсээс парламентын үйл ажиллагааг сурвалжлах эрх авсан хэвлэл, мэдээллийн 80 гаруй байгууллагын 200 гаруй ажилтан байдаг. Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлан мэдээлэх, гишүүдээс тодруулга, мэдээлэл авахдаа холбогдох журам, дүрэм, сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримталж хүндэтгэлтэй хандах, Төрийн ордны хамгаалалтын албаны ажилтнуудын тавьж буй шаардлагыг биелүүлж ажиллах шаардлагатайг уулзалтын үеэр хөндлөө. Мөн сэтгүүлчид өөрсдөд тулгардаг асуудал, бэрхшээлийн талаар саналаа хэлж, цаашдын арга замын талаар ярилцлаа. 
Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Ш.Содномжамц, тус хэлтсийн Студийн ерөнхий редактор Б.Энхзул нар байлцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан