Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн ИТХ-аас “Хөрөнгө оруулалт хөгжлийн сан” байгуулах санал дэвшүүлжээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлгчдийн ээлжит бус XIX хуралдаан хуралдаж байна. Хуралдаанаар НИТХ дахь МАН-ын бүлэг “Дэг”-ийн дагуу шинээр нэмж тусгуулахаар оруулсан төлөөлөгчдийн саналын томъёолол нэг бүрээр санал хураалган бүлгийн гишүүдийн олонхи дэмжжээ. 
Иймд бүлгийн хурлаар дараах саналуудыг “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн тогтоолын төсөлд тусган батлуулах хүсэлтэй байгаа аж.

1. Хот төлөвлөлт, судалгааны институт байгуулах
Хотын ерөнхий төлөвлөлт нь зөвхөн барилга, байгууламжаар зогсохгүй газар нутгийн бодит нөөц, чадамжид суурилсан, хотын тогтвортой хөгжлийн зарчмыг хангасан, нэгдсэн төлөвлөлтийг боловсруулах, нийслэлд стратегийн чухал ач холбогдолтой томоохон төсөл, хөтөлбөрүүдийн судалгааны ажлуудыг гүйцэтгэхэд мэргэжлийн байгууллага байгуулах нь зүйтэй юм. 
2. Хөрөнгө оруулалт хөгжлийн сан байгуулах
Нийслэлийн хөрөнгийн үр өгөөжийг дээшлүүлэх, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан байгуулж ажиллах нь улс нийслэлийн төсвөөс үл хамааран хөрөнгө оруулалт татах боломж бүрдэнэ.
3. Азийн орон сууцны форумыг 2019 онд Улаанбаатар хотод зохион байгуулах болсонтой холбогдуулан үндсэн чиглэлд оруулж хөрөнгө тусгуулах
Азийн орон сууцны форумыг Улаанбаатар хотод зохион байгуулснаар дэлхийн хотуудын орон сууцны төлөвлөлт, төсөл хөтөлбөрүүдтэй танилцахаас гадна, орлогод нийцсэн ногоон орон сууц болон гэр хорооллын дахин төлөвлөлт зэргээр гадны экспэртүүдтэй туршлага солилцож цаашид нийслэл хотын орон сууцны бодлогыг тодорхойлоход нэн чухал ач холбогдолтой юм зэрэг саналуудыг тус тус дэвшүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан