Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ-аас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг баривчилжээ

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас төрийн сайд, гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд зээл авсан асуудал олон нийтэд ил болоод байгаа. Тэгвэл Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн шөнө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн захирал С.Төгсбилэг нарын дөрвөн хүнийг баривчилжээ. Прокурорын байгууллагын мэдээлснээр Авлигатай тэмцэх газар нь ЖДҮДС-гийн үйл ажиллагаанд гурван чиглэлээр хяналт шалгалт, мөрдөн шалгах ажил явуулж байгаа. Эхнийх нь тодорхой тооны хүмүүс хууль зөрчсөн эсэх, хоёр дахь нь, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн үйл ажиллагаа хуулийн дагуу явж байгаа эсэх, гурав дахь нь сангаас зээл авсан хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд хэн болох. Ийм гурван чиглэлээр шалгаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан