Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.САРАНГЭРЭЛ: ВИФЕРОН ЛААГ БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ

 

Бага насны хүүхдүүдийн эмийг Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтаас хассан гэх мэдээлэлд ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл тайлбар хийлээ. Тэрээр “Анаферон эм, Виферон лаа хоёрыг хөнгөлттэй олгох эмийн жагсаалтаас хассан. Анаферон жоргүй эмийн жагсаалтад орж байгаа учраас зайлшгүй олгох болон жоргүй олгох эмийн жагсаалтад орохгүй. Азийн хөгжлийн банкны багаас судалгаа хийгээд Виферон лааг бага насны хүүхдэд хэрэглэж болохгүйг тогтоосон. Тухайн үедээ л вирусийг устгах боловч 1-2 жилийн дараа хүүхдийг дархлаагүй болгодог. Үүнийг олон улсын байгууллагаас тогтоогоод бидэнд зөвлөмж өгсөн учраас Виферон лааг хөнгөлттэй эмийн жагсаалтаас бүү хэл хэрэглээнээс хасах чиглэлтэй байгаа” гэсэн юм.

Виферон лааг сүүлийн үед бага насны хүүхдийн дархлааг нэмэгдүүлэх зорилгоор өргөн хэрэглэж буй. Уг лааны үйлчилгээг “Дархлаа идэвхжүүлэх, вирусийн ба хавдрын эсрэг үйлдэлтэй. Т ба В лимфоцитэд үзүүлэх түүний дархлаа идэвхжүүлэх үйлдлийг идэвхжүүлэх, иммуннаглобулин Е-ын түвшинг хэвийн болгох, бие махбодын дотоод интерфероны системийг сэргээх үйлдэл тус тус үзүүлнэ” хэмээн эмийн жагсаалтад бичжээ. Одоогоор нэг ширхэг нь 1750 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа бөгөөд хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад бүртгэлтэй байхад үнийн дүнг 50-70 хувь хөнгөлдөг байсан юм.

Анаферон №20 бэлдмэлийг хүүхдэд вирусийн гаралтай ханиадны үед уулгадаг. Энэ эмийн талаар эмийн бүртгэлд “Дархлаа идэвхжүүлэх, вирусийн эсрэг бэлдмэл. Бэлдмэлийг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхэд дархлаа идэвхжүүлэх, вирусийн эсрэг үйлдэл үзүүлнэ” хэмээн бичжээ.

 

Уг эмийг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх гэсэн хоёр тунгаар хэрэглэдэг. Эмчилгээний тун нь, эхний өдөр найман ширхгийг өгнө. Өгөхдөө эхний таван ширхгийг 30, 30 минутын зайтайгаар хоёр цагийн дотор шимж хэрэглэх. 6, 7, 8 дахь шахмалыг 2, 2 цагийн зайтайгаар хэлэн доор нь тавьж шимүүлнэ. Хоёр дахь өдрөөс эхлэн өдрийн гурваар ханиадны шинж тэмдэг арилтал уулгадаг юм.

Харин урьдчилан сэргийлэх тунгаар, өдөрт нэг шахмалаар 14-30 хоног хэлэн доор нь тавьж шимүүлнэ. Ингэж уулгахдаа хэлэн доор нь тавьж шимүүлэх маягаар уулгадаг бөгөөд залгиулахгүй, зажлуулахгүй, усаар даруулдаггүй. Нэг хайрцагтаа 20 ширхэг эм байдаг бөгөөд 12000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан