Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлт хүргүүлжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Б.Батзоригийг огцруулах болсноо намынхандаа мэдэгдсэн гэх мэдээлэлтэй зэрэгцээд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг улс төрийн хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгч байгаагаа мэдэгдсэн удаатай. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгөнөөс дур мэдэн төрийн өндөр албан тушаалтнуудад зээл тараасан, өөрийн хамаарал бүхий компанид 1.4 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх үндэслэлээр тэрээр сайдын суудлаа өгөхөөр болсон. Тэгвэл түүнийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

Тэгвэл АТГ-аас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Харин прокурорын байгууллагаас Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан