Доллар (USD)

Улаанбаатар

Шуурхай мэдээ:
МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ ТӨСӨВТ ХОРИГ ТАВИХЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАНДАН УРИАЛЛАА

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2018.11.05/ ээлжит хуралдаанаар УИХ, Засгийн газарт өгсөн шаардлагын талаар болон бусад цагийн үеийн асуудлаар хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ, байнгын хорооны хуралд хугацаагүйгээр оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 05-аас хойшхи хугацаанд уг тавьсан шаардлагаас тодорхой ахицтай зүйл огт харагдахгүй байгаа. Тиймээс ирэх долоо хоногоос улс төрийн дараагийн тэмцэл рүү орох зайлшгүй шаардлага үүсч болзошгүй байна гэдгийг бүлгийн дарга мэдээллийн эхэнд онцоллоо.

Д.Эрдэнэбат:Хэрвээ бидний тавьсан шаардлага биелэгдэхгүй бол дараа дараагийнхаа улс төрийн тэмцэлд орно

Цаашдаа ЖДҮХС-тай холбоотой Засгийн газрын зохион байгуулалттай хийсэн энэ асуудлыг нэг тийш нь болгохгүй бол бид дараагийн алхам руу хүссэн, хүсээгүй орно. Засгийн газар сайд нар болоод УИХ-ын гишүүдтэйгээ зохион байгуулалттайгаар үйлдвэр эрхлэгчдэд очих ёстой байсан ЖДҮХС-ийн мөнгийг хуйвалдан авсан гэдэг нь нэгэнт нийгэмд ойлгомжтой болсон. Ийм үйл явдал УИХ болоод Засгийн газарын түүхэнд гарч байгаагүй. Тиймээс Ардчилсан намын  бүлгийн шаардлага хэвээрээ байгаа. Зохион байгуулалттайгаар зээл авсан сайдууд, УИХ-ын гишүүдтэй  зайлшгүй хариуцлага тооцох ёстой. Хариуцлага тооцсоны дараа бид хуралдаандаа оролцоно гэсэн байр суурь хэвээрээ байгаа.

2019 оны төсөв УИХ-ын гишүүдийн олонхийг оролцоогүй батлагдсан

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлэг хуралдаанд оролцоогүй үед эрх баригчид 2019 оны төсвийг баталсан. 2019 оны төсөв батлагдахдаа УИХ-ын гишүүдийн олонхийн оролцоогүйгээр батлагдсан. Эрх баригчид Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, сахилга хариуцлагыг хангаж энэ намрын чуулганд ажиллана гэсэн амлалтаасаа дахиад буцсан. Зарим байхгүй байгаа гишүүдийн кнопыг дарсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны төсөв олонхийн оролцоогүй батлагдсан гэдэг нь хурлын процесс өөрөө нотолж байгаа. 2019 оны төсвийн талаар Ардчилсан нам байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Ерөнхийлөгчид 2019 оны төсөвт хориг тавиач гэдэг уриалга гаргаж байна

Ерөнхийлөгчид 2019 оны төсөвт хориг тавиач гэдэг уриалга гаргаж байгаа. Маш өндөр зардалтай, эрсдэлтэй төсвийг бид дэмжих ямар ч боломж байхгүй. Хэрвээ Ерөнхийлөгч хориг тавих юм бол бид дэмжих болно гэсэн байр суурьтай байгаа.

Нийгэмд үүсээд байгаа өөр нэг бухимдлын нэг нь шатахууны үнэ сүүлийн үед огцом өссөн асуудал. Нийтлэг хэрэгцээний шатахууны үнийн өсөлтийн тухайд ард түмний байр суурьтай Ардчилсан намын бүлэг нэгдмэл байгаа. Хэрвээ бидний тавьсан шаардлага биелэгдэхгүй бол дараа дараагийнхаа улс төрийн тэмцэлд орно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан