Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.Нарантуяа: 2019 оны төсвөөс 370 гаруй зураг төсөлгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар УИХ, Засгийн газарт өгсөн шаардлагын талаар болон бусад цагийн үеийн асуудлаар хэлэлцэв. Хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, бүлгийн дэд дарга Ж.Батзандан, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийв. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа дараахь мэдээллийг өгөв.

“2019 оны төсвийн тухай нэмж тодотгох хэд  хэдэн зүйл байна. Нэг их наяд төгрөгөөр төсвийн орлого давж биелсэн байхад зарлагаа танахын оронд хасах 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталж байгаа нь туйлын буруу төсвийн бодлого. Зөрүү 1.9 их наяд төгрөгийнхөө санхүүжилтийг гадаадын зээлээр буюу өрөөр 1.3 тэрбум гадаад зээлийн их үүсвэрээс санхүүжүүлэх гэж буй нь яасан байж болохгүй  Монгол төрийн бодлого. Тиймээс Ерөнхийлөгч 2019 оны төсөв хориг тавих байх. Хоригийн хүрээнд 2019 оны төсвөөс 370 гаруй зураг төсөлгүй барилга байгууламжийг хасах хэрэгтэй. Засгийн газрын дотоод хэрэглээ гээд 270 гаруй тэрбум төгрөгийн хэмнэж болох зардлыг хасах зэрэг тодорхой саналуудыг хэлж байгаа. 700 гаруй тэрбум төгрөгөөр халамж, тэтгэврийн сангаа нэмэгдүүлж байгаа. Гэтэл нөгөө талдаа ажлын байрыг, бодит үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа санхүүжилт байхгүй. 47 тэрбум төгрөгийг нэлээн хэл ам болж байж тавих гээд сууж байна. Өнөөдөр төрөөс ажлын байр, өрхийн бодит амьдралыг дэмжиж зарцуулах гэж байгаа мөнгөний зарцуулж байгаа систем тогтолцоо тэнд ажиллаж байгаа хүмүүсийн байдал ямар байгаа та бүхэн мэдэж байгаа. ЖДҮХС-тай холбоотой хөдөлмөр эрхлэлтийг, тариалан эрхлэлтийг, хөдөө аж ахуйг дэмжих, батлан даалтыг сан гээд маш олон төрлийн сангуудаар иргэдийг ажлын байртай болгох ёстой. Гэтэл "134600 хүнд халамж тараагаад амьдралыг нь сайжруулчихна" гээд  яриад сууж байгаа Засгийн газартай байж болохгүй. Эдгээр олон сангийн зардлыг үр ашигтай байлгахын төлөө мөнгийг тараадаг тогтолцоог нь шинэчлэх хэрэгтэй” гэв.

2 Сэтгэгдэл
Ёстой зөв. Зураг төсөвгүй юм эхлээд дараагаар нь мөнгө нэхэж эхлэдэг ӨВЧТЭЙ болцгоогоод удаж байгаа. Үүнийг гишүүд санаачладаг байхгүй ву.
Та гэртээ интернетэд холбогдсон уу? Та өдөрт хамгийн багадаа 1 цаг зарцуулдаг уу? Хэрэв таны хариулт "Тийм" бол онлайн мөнгө олох хамгийн сайн газар юм! Өөрийн цагийг бүү холдуул Нүүр болон оффис дээр. Бид өөрсдийн хэрэглэгч, гишүүдийн ашиг тусыг хүртэх шууд орлого олох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц хамгийн хялбар үйлчилгээ юм. Манай мэргэжилтнүүд онлайнаар илүү их орлого олоход хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob.com/?userid=90370 энэ линкээр орж бүртгүүлнүү.
Хамгийн их уншсан