Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батзандан:Шатахуун экспортлогч хэдхэн компанийн монополийг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ Засгийн газрын том алдаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдааны үеэр бүлгийн дэд дарга Ж.Батзандан дараахь мэдээллийг өглөө.

Иргэд яг одоо ордныг тойроод шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж жагсаал, цуглаан хийж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар шатахууны үнийг чөлөөт зах зээлийн эдийн засагт нь даатгаж орхилоо, бид оролцохгүй гэдэг мэдэгдэл хийсэн. Энэ цаг үеэс эхэлж шатахууны үнэ эрс нэмэгдсэн. Бүх зүйлийг чөлөөт зах зээлийн эдийн засагт даатгахаар иргэд л хохирдог. Тухайлбал, ОХУ-ын Ерөнхий сайд бензиний үнийн эсрэг хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна. Польш, Унгар, Солонгос, Япон гээд бараг бүх улсад шатахууны үнийг хатуу барина. Төрийн оролцоо, төрийн хяналтыг тогтооно гэдгээ мэдэгдэж байна. Гэтэл Монгол Улсын Ерөнхий сайд шатахууны үнийг бид барихгүй, экспортлогч компаниудад нь даатгаж байна. Зах зээл нь зохицуулна биз гэдэг мэдэгдэл хийж байна. Энэ бол либерал эдийн засгийн гажуудал Монгол Улсад бий болж байна гэж харж байна. Шатахуун экспортлогч хэдхэн компанийн монополийг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ Засгийн газрын том алдаа. Хуйвалдааны замаар шатахууны үнийг өсгөж байна. Суурь үнэ өсөхөөр бусад бараа бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг. Тиймээс ч эцсийн дүндээ иргэд л хохирч, ядуурал нэмэгддэг. Үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн нуруунд ачааны хүнд буудаг. Энэ завхарсан бодлогоо засахыг Засгийн газраас шаардаж байна. Шатахууны үнийг сул тавьж байгаа Засгийн газрын бодлогыг бид эрс эсэргүүцэж байна. Ардчилсан намын Засгийн газрын үед буюу 2012-2016 онд шатахууны үнийг хатуу барьдаг байсан. Гэтэл шатахууны үнэ одоо 2000 гараад явж байна. Цаашдаа 20.000 хүртэл юу болох юм. Засгийн газар бодлогоо өөрчлөхгүй бол ард түмнийг хэн хамгаалах юм бэ. Төр нь ард түмнийг хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газраас асуумаар байна” гэлээ.

 

4 Сэтгэгдэл
Та гэртээ интернетэд холбогдсон уу? Та өдөрт хамгийн багадаа 1 цаг зарцуулдаг уу? Хэрэв таны хариулт "Тийм" бол онлайн мөнгө олох хамгийн сайн газар юм! Өөрийн цагийг бүү холдуул Нүүр болон оффис дээр. Бид өөрсдийн хэрэглэгч, гишүүдийн ашиг тусыг хүртэх шууд орлого олох хөтөлбөрийг хэрэгжүүлдэг цорын ганц хамгийн хялбар үйлчилгээ юм. Манай мэргэжилтнүүд онлайнаар илүү их орлого олоход хэрэгтэй зөвлөгөө өгөх болно. Өнөөдөр нэгдээрэй, бэлэн мөнгө авах! ЦАЛИН 300$ сар бүр олгоно http://StartWeeklyJob.com/?userid=90370 энэ линкээр орж бүртгүүлнүү.
benzin shathuuniig zah zeeld oruulsan bai daa
Идсэн уусан баяжсан аа бүгд шударга аар тайлан тавиур чадахгүй байж бөөн реклам сенсаци.Араар нь ДТҮ дампуурсан байдалтай ажиллаж байна.
ard tvmniixee tuluu uy sh xiixgvi bga ix xyral tarax xeregtei
Идсэн уусан баяжсан аа бүгд шударга аар тайлан тавиур чадахгүй байж бөөн реклам сенсаци.Араар нь ДТҮ дампуурсан байдалтай ажиллаж байна.
Хамгийн их уншсан