Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Батзориг: ХХААХҮ-ийн салбарынхнаасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна

УИХ-ын ээлжит бус чуулган яг одоо хуралдаж, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Миний бие ХХААХҮ-ийн сайдаар жил гаруй хугацаанд ажиллахдаа салбарын бодлогыг тодорхойлж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, ард иргэдээ ажилтай, орлоготой болгох зорилт тавьсан. Энэ жил мал сайхан өсч 84 сая толгой мал өвөлжиж байна. Ноолуурын үнэ өсч, малчдын орлого нэмэгдсэн. Газар тариалангийн хувьд 415 мянган тонн үр тариа хурааж авсан. Дотоодынхоо улаан буудай, төмсний хэрэгцээг хангах боломж бүрдсэн. ЖДҮ-ийн сантай холбоотой асуудлаар ёс зүйн хариуцлагаа хүлээж өргөдлөө Ерөнхий сайдад өгсөн. Монгол Улсын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ, ХХААХҮ-ийн салбарынхнаасаа чин сэтгэлээсээ уучлалт гуйж байгааг минь хүлээн авна уу” гэсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан