Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДАРААГИЙН САЙД ХЭН БЭ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 76 хувиар дэмжив. Ингэснээр тэрээр өнөөдрөөс эхлэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд дараагийн сайд хэн бэ гэдэг асуулт сэтгүүлчдийн төдийгүй иргэдийн дунд хариултаа нэхсээр. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дараагийн сайд хэн бэ гэсэн олон янзын таамаг өрнөж буй ч яригдаж байгаа хувилбарууд нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Тогтохсүрэн, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан, Б.Саранчимэг нар байна. УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувьд өөрөө сайд болохгүй гэдгээ намынхандаа хэлж нэрээ татсан гэх мэдээлэл ч бий. Харин УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Надад ямар ч санал ирээгүй. Тангараг өргөсөн төрийн хар хүн л сайдын ажил хийх ёстой. Хувийн эрх ашгаа хойш нь тавьдаг, шуналаа дарсан хүн л ажил хийнэ дээ” гэсэн тайлбарыг өгчээ.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг хүртэл “Би сайд болохгүй. Энэ салбарыг надаас илүү мэдэх, энэ ажлыг надаас илүү хийх хүн зөндөө байгаа. Тиймээс надад тийм сонирхол алга” гэх мэдээллийг өгсөн. Тэгэхээр дээрх хувилбаруудаас хамгийн магадлал өндөртэй байгаа нь УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гэх. Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга гээд төрийн албанд ажиллаж байсан туршлагатай түүнийг  МАН-ын 33-ын бүлэг сайд болгохоор тохиролцсон гэх бор шувуу ордонд нисч байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан