Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн албан хаагчийн ажлын үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил үргэлжилж байна

“Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг 2018 онд багтаан зохион байгуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт даалгаж, Төрийн албаны зөвлөлд зөвлөсний дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил улсын хэмжээнд үргэлжилж байна.

11 дүгээр сарын 13 буюу өчигдрийн байдлаар нийслэл болон нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, тэдгээрийн харьяа байгууллагын 3000 гаруй төрийн жинхэнэ албан хаагч хамрагдаад байна.

  Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллагын 3500 орчим төрийн жинхэнэ албан хаагч хамрагдахаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Засгийн газрын зарим агентлагийн төрийн захиргааны албан хаагчид хамрагдаад байна.

Аймгуудаас Баянхонгор, Баян-Өлгий аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажил өчигдрөөс  эхэллээ.

Энэ ажил энэ сарын 30-ны өдрийг хүртэл улсын хэмжээнд үргэлжилж, төв комисс ажлынхаа дүнг нэгтгэн, цаашид авах арга хэмжээний саналаа Засгийн газарт танилцуулах юм

Төрийн албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Төв комиссыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан ахалж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан