Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Наранхүү:Дүүгийнхээ ЖДҮХС-гаас авсан зээлийг нь төлчихнө. Нэмээд хоёр тэрбумыг өгнө   

УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын дүү Б.Одончимэг “Сингапур хэльткейр сентр” ХХК-иараа дамжуулан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 800 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл бий. Энэ мэдээлэлтэй холбоотойгоор өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Наранхүү сэтгүүлчдэд тодруулга өглөө. Тэрээр  "Лабораторид, биотехнологийн салбарт Европт доктор хамгаалсан хоёр хүн байдгийн нэг нь миний дүү. Австрид 12 жил эрдэм шинжилгээний ажил хийгээд ирсэн. Тэндээс нийт 26 орчим мянган ам.долларын зээл авсан талаар нь дуудаж уулзаад ах нь дэмжье гэж хэлсэн. ЖДҮ-г тойроод хөөрцөглөөд байх юм. Энэ зээл бол буцах эзэн, буух хаягтай, төлөх ёстой хүмүүстэй. Алдагдал ярих шаардлагагүй.

Би дүүгийнхээ зээлийг төлчихнө. Нэмээд хоёр тэрбумыг хүүгүй зээлнэ. Төсөл нь жилдээ Монгол Улсад 2-3 тэрбумын орлого оруулах юм билээ. Тиймээс ах нь дэмжээд өгье, хүүгүй өгье гээд хэлчихсэн байгаа.  

Хүн хажуудаа ямар эрдэнэ байгааг анзаардаггүй юм байна. Дүү болохоор чи чадах юм уу гэсэн нүдээр хараад байдаг. Тиймээс анхааралтай хийх юмыг нь үзлээ. Хүн чинь дүүгээ болохоор байж бай гэчихээд л шал танихгүй бөх ч юм уу хэн нэгэнд тусламж үзүүлээд л явдаг. Хажуудахаа анзаарч баймаар юм байна” гэв.

3 Сэтгэгдэл
T1 gar.....
худлаа сагсуураад овоо ... үү? улс төрийн соёлгүй, ийм "баян гар"-уудаар удирдуулах болсон бид нар хэн болж таарах нь вэ???
Хэний хөрөнгөөр баяжчихаад онгироод байгаа юм болдоо. Ийм сагсуу байдал нь хүмүүсийн дургүйг хүргээд байна шүүдээ. 10 гаруйхан хүний саналаар гишүүн болчихоод хамгаалалтанд орчихдог хорвоогоос салдаг болуу бид
Хамгийн их уншсан