Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шадар сайд Ө.Энхтүвшин: Ерөнхий сайд зугатаад ирэхгүй байгаа юм биш

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Тогтохсүрэнг томилсныг танилцуулж, зарим хуулийн эцсийн найруулгыг сонсгов. 

 

Ингээд ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг томилох асуудлыг хэлэлцэхээр Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулга хийх байв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү "Сайдын томилгоог Ерөнхий сайд оруулж ирэх ёстой. Өчигдөр Төсвийн хориг хэлэлцэж байхад Сангийн сайд байгаагүй. Төрийг бужигнуулъя, парламентын эрх мэдлийг саармагжуулъя гэдэг үг үйлдэл рүүгээ эхэлсэн үү, Ерөнхий сайд байхгүй байгаа нь. Хуулиараа Шадар сайд Ерөнхий сайдын эзгүйд орлодог. Хэрвээ би буруу зүйл ярьж байгаа бол Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн баруун гарын цэргээс би уучлал гуйя" гэлээ. 

Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Ерөнхий сайдыг өөрийг нь иртэл сайдын томилогоог түр завсарлуулъя" гэлээ. Шадар сайд Ө.Энхтүвшин "Ерөнхий сайд зугатаад ирэхгүй байгаа юм биш. Нуруунд нь жижиг гэмтэл гарчихаад ирээгүй" гэлээ. 

Ийнхүү Ерөнхий сайдыг чуулганы хуралдаанд иртэл түр завсарлага авлаа. Одоо Хуульзүйн байнгын хороо хуралдана. 

2 Сэтгэгдэл
http://StartWeeklyJob.com/?userid=138871
нуруу нь яасын бол яагаад гэмтэл авсан юм болдоо
Хамгийн их уншсан