Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.МӨНХБАТ: БИ ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН

Өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ эхэнд "Би өнөөдөр хоёр үндсэн асуудлаар мэдээлэл хийхээр бэлтгэлээ. Нэгд, миний зөвлөхийн биед халдсан асуудал. Хоёрт, УИХ тарах, Засгийн газар огцрох асуудлын талаар мэдээлэл өгье гэж бодлоо. Би чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ тарах асуудлаар үг хэлж, түүнийг манай зөвлөх зарим хэвлэлүүдэд тараасан юм байна. Орой нь гэртээ орох үеэр хоёр талаас нь хүн дайрч,  тархи толгойд нь хүнд гэмтэл учруулсан байна. Би өчигдөр мэдээлэл авч, уулзлаа. Бид уулзаж, зөвлөж байгаад Ц.Нямдорж сайдтай ярьснаар хуулийн дагуу гомдол гаргахаар болсон.

Манай зөвлөх албан ёсоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж, үзлэгт орсон. Удахгүй хариу нь гарах байх. Би энэ үйлдлийг улс төрийн нөлөөтэй гэж хардаж байна. Сүүлийн үед би УИХ, Засгийн газрын асуудлаар сөрөг байр суурь илэрхийлсэн. Намайг өөрөө зохион байгуулаад, туслахаа зодуулсан гэж бичиж байна. Би улс төрийн зорилгоор зөвлөхийнхөө толгой руу чулуугаар цохих хүн биш. Энэ асуудлыг хуулийн дагуу шалгуулж, үнэн мөнийг нь тогтоолгоно. Миний бие ЦЕГ, ТЕГ-уудад хандаж, надад эрсдэл үүсч магадгүй байгааг сануулж хэллээ. Би Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. УИХ-ыг тараах асуудлыг хөндсөн. Энэ бүхний хариу ирж байна гэж хардаж байна" гэж тодотгов.

1 Сэтгэгдэл
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Хамгийн их уншсан