
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй болсон талаар мэдээлэл хийв. УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл чуулгандаа суухгүй гэж 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан талаарх мэдээллийг тэд өглөө. Ийн гарын үсэг зурсан шалтгаанаа ашиг сонирхлын зөрчилтэй УИХ-ын даргатай хамтран ажиллаж чадахгүй гэж тайлбарласан байна.
Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Үндсэн хуулийн цэц хүртэл М.Энхболдын өмнө хүчин мөхөстөж байна. Үүнээс болж улс төрийн тогтворгүй байдал үүслээ” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд "АН-ын улс төрийн зөвлөл Засгийн газрыг огцруулах асуудал дээр байр сууриа илэрхийлсэн. Бид хууль зөрчсөн УИХ-ын даргыг огцруулах асуудал дээр санал нэгдсэн учир ингээд зогсч байна” гэв.






















