Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хурал эхлээгүй байна

НИТХ-ын ээлжит бус 5-р хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхлэх ёстой байсан ч эхлээгүй л байна. Яг одоогийн байдлаар нийт 45 төлөөлөгч ирэхээс 21 төлөөлөгч нь хуралдаа хүрэлцэн ирж ирцээ бүртгүүлээд байгаа бол 24 төлөөлөгч хуралдаа ирээгүй байгаа юм. Уг нь бол өнөөдрийн хуралдаанаар Нийслэл хотын захирагч бөгөөд хотын дарга С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арвандүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай. Гэвч хуралдаан эхлэхгүй байсаар.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан