Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Батболдыг огцруулах асуудлыг хэлэлцэх хурал 15:00 цагт эхэлнэ

НИТХ-ын ээлжит бус 5-р хуралдаан өнөөдөр 09:00 цагт эхлэх ёстой байсан ч нийт 45 төлөөлөгч ирэхээс 21 төлөөлөгч нь хуралдаа ирж ирцээ бүртгүүлсэн бол 24 төлөөлөгч хуралдаа ирээгүй билээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арвандүгээр сарын 12-ны өдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналаа нийслэлийн ИТХ-д хүргүүлсэн. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.4 -т заасны дагуу нийслэлийн ИТХ уг асуудлыг 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу хүргүүлэх учиртай. Хоногтоо багтааж хуралдах ёстой НИТХ-ын төлөөлөгчид үдээс өмнө ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдаагүй ч өнөөдөр 15:00 цагаас хуралдахаар болжээ. Энэхүү хурлын өмнө буюу 14:00 цагаас НИТХ дэх намын бүлгүүд хуралдах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан