Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ын Удирдах зөвлөл Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзжээ

МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж саяхан хуралдаж, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Мөн УИХ дахь МАН-ын бүлэгт чиглэл өгөх тогтоол гаргажээ. Тус тогтоолд “МАН-аас 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэн оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц Нефть боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, 10 аймгийн цахилгаан станц, Тавантолгой төсөл зэрэг үр дүнтэй амжилттай зохион байгуулж байгаа том төслүүдийг үргэлжлүүлж, мөн 2020 оны УИХ-ын ээлжит сонгууль ойртож байгаатай холбогдуулан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг тогтвортой ажиллуулсугай” гэжээ. Харин Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд чиглэл болгосон байна. Түүгээр ч зогсохгүй Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй намын гишүүдэд МАН-ын дүрмийн дагуу улс төрийн хариуцлага хүлээлгэн ажиллахыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нарт даалгасан байна.

2 Сэтгэгдэл
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
zov
Хамгийн их уншсан