Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

​Хотын дарга С.Батболд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг НИТХ-д хүргүүлсэн билээ. Уг асуудлыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус хуралдаан намын бүлгүүдийн саналаар хоёр удаа хойшлоод байгаа юм. 

Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга С.Батболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн байна.

Тэрээр хүсэлтдээ "Монгол Улсын Ерөнхий сайдаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд миний биеийг огцруулах санал гаргасан байна. 

Нийслэл Улаанбаатар хотын 1.5 сая оршин суугч, иргэдийн төлөө, тэдний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харилцсан хамтын ажиллагаа, ойлголцол нэн чухал тул миний бие цаашид хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах нөхцөл, боломжийг харгалзан, үүрэгт ажлаас 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрөөс чөлөөлөгдөх хүсэлтийг хүргүүлж байна.

Учир нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т нийслэлийн 2019 оны төсвийг 2018 оны арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн дотор батлуулахаар хуульчилсан болно. Иймд нийслэлийн ирэх жилийн төсвийг зохих журмын дагуу батлуулсны дараа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаарыг зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

1 Сэтгэгдэл
ashgui dee
Хамгийн их уншсан