Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалжээ

Монгол Улсын Засгийн газрын хурал 8:00 цагт эхэлж 20 гаруй асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. Нүүрсний тээврийн асуудал болон баруун аймгуудад учирсан гамшгийн хохиролд хөрөнгө гаргах, Оюутолгойн цахилгаан хангамжийн асуудлуудыг хэлэлцэж буй.

Тэгвэл эхнээсээ хурлын шийдвэрүүд гарч эхэлжээ. Тухайлбал, Тавантолгойгоос Гашуун сухайт, Ганц мод боомтын чиглэлд уртын урт тээврийг цуцалж, урт богино болгосон байна. Ингэснээр 137 км урт дараалалд буй жолооч нар нүүрсээ Цагаан хадны гаалийн хяналтын бүсүүдэд буулгаад буцах нь. Дотоодод нэмүү өртөг үлдэж, жолооч нар хилээр гарах гэж 14 хоног зогсох явдал арилна гэж үзсэн байна. Түүнчлэн Ерөнхий сайд нүүрс тээврийн 161 компанид жолооч нарын цалинг нэмэгдүүлэхийг уламжилжээ. Мөн ЗТХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайд нарт үүрэг өглөө. Төмөр зам, авто замаа яаравчлуулах, жолооч нарт зориулсан 2500 машин зогсох, амрах өрөөтэй цогцолборыг яаравчлуулах, эрүүл мэндийн явуулын үйлчилгээг тогтмолжуулах арга хэмжээг авахаар боллоо. Өнөөдөр Монгол улс БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6881 тээврийн хэрэгсэл байна. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг 13079 тээврийн хэрэгсэл байна. 13 мянган жолооч хүнд нөхцөлд төсвийн орлого бүрдүүлэхэд голлох үүрэгтэй ажиллаж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан