Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэрээр “УИХ-ын дарга хэлэлцэх асуудлаа танилцуулалгүй өчигдөр хуралдсан Ёс зүйн хорооны шийдвэр гэгдэх "Нэр бүхий УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй" гэснийг нь хэлээд хурал хаяад гарлаа. Хуулийн хүрээнд УИХ-ын дарга бол хурал даргалагч. УИХ гэдэг нь М.Энхболд гэдэг хүн биш шүү дээ. Миний бие өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдөр тоот дугаартай албан бичгээ Ёс зүйн хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлсэн. Түүнд "М.Энхболд гэх хүн 60 тэрбумын асуудалтай холбогдсон байна. Үүнийг ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч" гэсэн хэдий ч хариу өгөөгүй. Харин өчигдөр гарсан шийдвэрээр Ёс зүйн хороо хуралдах гэж байна.

Энэ үйл явцаас Монгол Улсын парламент хуулийн дагуу биш хувь хүнд тохируулж ажиллаж байгааг харж болно. МАНАН гэх бүлэглэлийн "тоглоом" нурах гээд байгаа учраас хууль хяналтын байгууллагууд М.Энхболд гэдэг хүнийг хамгаалахаар өчигдрөөс бөөнөөрөө ажиллаж эхэлсэн. УИХ-ын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуулж байна. Бөөнөөрөө гишүүдийг дуудаж уулзаад "Чамайг Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна" гэж байна. Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуулийн цэц яаралтай их суудлынхаа хуралдааныг зарлаж энэ асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой. Үгүй бол Цэц өөрөө Үндсэн хуулиа дагахгүй байгаа нөхцөл байдал үүсч байна" гэв.

3 Сэтгэгдэл
Ийм асуудалд холбогдсоныхоо төлөө өөрөө хүсэлтээ гаргаад явчаач. Энхболдоо
60тэрбумын хэрэг. УИХ ын дарга төрийн албыг үнэлж наймаалцахыг санаархсны төлөө.төлөвлөсний төлөө.бодсоны төлөө. ер нь тэгж ярьсаныхаа төлөө л төрийг удирдах бүү хэл төрийн албанд ажиллах эрхгүй . Одоо хууль хяналтын байгууллага 60 тэрбумын хэрэг яригдсан нь үнэн юм байна.харин хэрэгжүүлээгүй байна лээ. төрийн албан нэлээд хэдэн хүнээс асуухад мөнгө өгөөгүй гэсээн. гэдэг юм яриад ямар ч хариуцлага хүлээлгэхгүй төр удирдуулаад байх юм.Төрийн албанд очсон хүмүүс юу гэж мөнгө өгсөн гэх юм бэ. өөрөө адилхан шоронд сууна шүү дээ тэнэг байхаа.
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Хамгийн их уншсан