Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.ЧИНЗОРИГ: “Бээвэр” компанийг надтай холбож гүтгэж байгаа УИХ-ын гишүүд уучлалт гуй

өдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг/

“Сүүлийн үед Засгийн газрыг огцруулах тухай асуудалтай холбоотойгоор улстөрчдийн дунд бие биенээ ор үндэсгүйгээр гүтгэх үйлдэл газар авч байна. Тухайлбал, намайг “Бээвэр” гэж нэртэй компаниараа дамжуулж ЖДҮХДС-гаас 300 сая төгрөгийн зээл авчээ гэх яриа хоёр хоногийн турш явлаа. Худлаа асуудал учраас тэгсхийгээд намжих байх гэж бодсон ч газар авах шинжтэй болж буй тул энэ тал дээр өөрийн байр суурийг хэлэх нь зөв хэмээн өнөөдөр Төрийн ордонд хэвлэл мэдээллийнхэнд хандсан юм. 
Би насаараа төрд ажиллаж байгаа хүн. Амьдралдаа ганц удаа компани байгуулж үзсэн. Тэр нь “Соёмбо консалтинг” гэж зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани байсан. Түүнээс биш зарим гишүүд шиг хэд хэдэн компани байгуулаад, нэр холбогдоод явсан юм алга. Нэр дурдагдаад байгаа “Бээвэр” гэж компанитай би ямар ч хамаа байхгүй. Надтай хамаарал бүхий компани биш, миний ах дүү, үр хүүхэдтэй ч ямар нэг холбоогүй гэдгийг би албан ёсоор мэдэгдэж байна. Тиймээс энэ компаниар дамжуулан С.Чинзориг 300 сая төгрөгийн зээл авсан байна гэдэг нь ор үндэсгүй гүтгэлэг. 
Миний сонгогдсон тойрог 12 сумтай. 2018 оны улсын төсөвт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр тодорхой төсөв хөрөнгө туссан учраас би тойргийнхоо сумдад нэг сум 2-3 төсөл боловсруулж өг гэдэг чиглэл өгсөн. Тэр дагуу сум бүрээс 2-3 төсөл ирүүлснийг би УИХ-ын гишүүнийхээ хувиар ХХААХҮЯ-нд уламжилж, дэмжсэн бичиг явуулсан. Түүнээс биш өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулан ЖДҮХС-гаас зээл авсан зүйл огт байхгүй. 
Харамсалтай нь манай 12 сумаас ирүүлсэн төслүүдийн 40 хувь нь л зээлд хамрагдсан байдаг. Яагаад авч чадаагүй вэ гэхээр жижиг зээлийг олгоно гэхээсээ өмнө иргэдээ төсөл бичиж сургах зайлшгүй шаардлагатай юм байна. Бичсэн төсөл нь шаардлага хангахгүйгээс хасагддаг. Мөн нэг хэсэг нь барьцаа хөрөнгөгүйгээс зээл авч чаддаггүй. Манай хөдөөгийн иргэдэд хашаа байшингаас өөр барьцаа хөрөнгө байхгүй нь энэ зээлд хамрагдах боломжийг бууруулдаг. Нийтдээ 250 орчим сая төгрөгийн төсөл миний сонгогдсон тойргийн 12 суманд хэрэгжиж байгаа юм билээ. 
Тиймээс энэхүү “Бээвэр” гэж компанийг надтай холбож ор үндэсгүйгээр гүтгэж байгаа УИХ-ын гишүүдийг надаас болон манай тойргийн сонгогчдоос уучлал гуйхыг шаардаж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан