Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“М.ЭНХБОЛДЫН ДАРАНГУЙЛЛЫГ ЗОГСООЁ”

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Тэд 2018.11.20-нд олон нийтийн хүсэлтийг үндэслэн “60 ТЭРБУМЫН ХЭРГИЙГ ГАЦААЖ БУЙ ЭРХ МЭДЛИЙН НӨЛӨӨЛӨЛ, ТӨРИЙН ДАРХЛААГ СУЛРУУЛАХ ҮР ДАГАВРЫН ТУХАЙ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг Төрийн ордны Иргэний танхимд зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт хөдөө орон нутгийн болон нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцож, санал бодлоо илэрхийлсэн бөгөөд хэлэлцүүлгээс 100 хувийн саналаар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий прокурор нарт шаардлага гаргаж, нягтлан боловсруулж, хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэхээр шийдвэрлэжээ.

Хэлэлцүүлэгт оролцогсдоос 60 тэрбумын гэмт үйлдлийн үнэн мөнийг тогтоохгүй цаг үрж, олон нийтийн бухимдлыг дэвэргэж, Төрийн дархлааг сулруулж, төрдөө итгэх олон түмний итгэлийг үгүй хийж байна гэж үзсэн байна. Мөн 60 тэрбумын гэмт үйлдлийг санаатай буруу зүйлчилж, харъяаллын дагуу шалгахгүй байна. Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй байхад Үндсэн хуулийн цэц дуугарахгүй байна. УИХ-ын дарга Төрийн эрхийг хууль бусаар авах зорилгоор гэмт үйлдэлд оролцсоныг олон нийт хүчтэй хардаж, хамт байсан хүмүүс нь үнэнээ хүлээж, гэрчилж, улс төрийн намын албан тушаалтнууд хүлээн зөвшөөрч, прокурор, АТГ –аас 60 тэрбумын схемийг ярилцсан уулзалт болсон гэдгийг албан ёсоор илэрхийлсэн, М.Энхболд өөрөө МАН-аасаа уучлалт хүсэж байгаа үйлдлүүдээр хардлагыг баталгаажуулаад байхад УИХ-ын дарга М.Энхболд үл тоож байгаа нь монголчууд биднийг парламентын хэлбэрээ ДАРАНГУЙЛАЛ-д хүлж байна гэж тодорхойлжээ.

Түүгээр ч зогсохгүй 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол явуулах гэснийг зогсоосон дарангуйлал, УИХ-ын ээлжит бус чуулган хийлгэх эрхтэй Монгол улсын Ерөнхийлөгч, Төрийн түшээдийн эрхийг таслан зогсоосон Үндсэн хуулийг зөрчсөн дарангуйлал, сонгогч олон түмэн огцор, зайл хэмээн саналаа илэрхийлсээр байхад үл тоосон дарангуйлал, Төрийн эрх барьж буй улс төрийн намын дарга нь хууль ёсоор шалгуул гэж шаардлага тавихаар ЗГ-ыг огцруулахаар эсэргүүцэн дарангуйлсаар байна гэдгийг өнөөдрийн хурлаар мэдээлсэн юм.

Иймд нээлттэй хэлэлцүүлгээс гаргасан М.Энхболдыг өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас огцорч, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж, хуулийн байгууллагаар шалгуулах, Ерөнхий прокурорт 60 тэрбумын үйлдлийг ЭХ-ийн 19.2-оор зүйлчилж, ЭХХШТХ-ийн 6.1.1-д заасан харъяалалаар зөвтгөж, 2018.12.09-ний Прокурорын тогтоол гаргах  Шаардлагыг хүргүүлэхээр Нээлттэй хэлэлцүүлгээс  шийдвэрлэсэн талаар ч мөн сэтгүүлчдэд мэдээллэв. Мөн энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан нарт шаардлага хүргүүлж буйгаа дуулгасан юм. Дээрх шаардлагуудыг нь бүрэн эхээр нь хүргэе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

М.ЭНХБОЛД ТАНАА

ШААРДЛАГА

            Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно, Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах зүйл заалтуудтай хуулийн зохицуулалтууд ноцтой зөрчигдөж, 60 тэрбумын схем боловсруулан төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор УИХ-ын дарга М.Энхболд Та бусадтай үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэн, зохион байгуулсан, биечлэн оролцсон гэдэгт олон нийт итгэсээр байна. 60 тэрбумын гэмт үйлдэлд Таньтай хамт байсан нөхдүүд  үнэнээ хүлээж, гэрч хөдлөшгүй баримт нотолгооны дагуу гэрчилж, Прокурор, АТГ тогтоож, Таны гишүүнчлэлтэй улс төрийн намын дарга болон бусад албан тушаалтан нар Монголын ард олны өмнө нэгэнт хүлээн зөвшөөрснийг дэлхий дахинаа анхааралтай ажиглаж, олон нийтийн үзэн ядалт, зэвүүцэл дээд цэгтээ хүрч байна.

            Иймд УИХ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан УИХ-ын гишүүн Та нийт иргэд, улсын ашиг сонирхолыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, чин шударга байхаар өргөсөн тангарагаа ухамсарлан, Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар УИХ-ын дарга хуульд заасан үндэслэлээр хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөж, огцорч болно гэсэн заалтыг баримтлан УИХ-ын даргын албан тушаалаасаа иргэний эр зориг гарган чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан Монгол Улсад хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх заалтыг амьдралд үлгэрлэн хэрэгжүүлж, өөрийнхөө гэм буруутай эсэхийг хууль ёсоор шалгуулан тогтоолгохыг хатуу шаардаж байна. Шаардлагын хариу 2018.12.09-ний дотор авна.

Нийт иргэд 60 тэрбумын гэмт үйлдлээс үндэслэн Төрийг дэлгүүр, төрийн албыг гуанз, хууль хяналтын байгууллагыг авилгалчдын хамгаалалтын алба мэтээр харж,  иргэдийн Төрд итгэх итгэл, хууль дээдлэх зарчим алдагдаж байна.  Иймд уг шаардлагыг эс хэрэгжүүлсэн тохиолдолд уг дарангуйлалыг  үл тэвчиж, дараагийн тэмцлийн арга хэмжээ авах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

            АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД

2018.11.20

ТӨРИЙН ОРДОН, ИРГЭНИЙ ТАНХИМ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ М.ЭНХ-АМГАЛАН  ТАНАА

ШААРДЛАГА          

            Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно, Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах зүйл заалтуудтай хуулийн зохицуулалтууд ноцтой зөрчигдөж, 60 тэрбумын схем боловсруулан төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын эрх мэдлийг хууль бусаар авах, хадгалах зорилгоор УИХ-ын дарга М.Энхболд      нь бусадтай үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэн, зохион байгуулсан, биечлэн оролцсон гэдэгт олон нийт итгэсээр байна. 60 тэрбумын гэмт үйлдлийг ярилцсан уулзалт болсон гэдгийг прокурор, АТГ тогтоосон,  хамт байсан нөхдүүд үнэнээ хүлээж, гэрч хөдлөшгүй баримт нотолгооны дагуу гэрчилж, Төрийн эрх барьж буй улс төрийн намын дарга болон бусад албан тушаалтан нар  Монголын ард олны өмнө нэгэнт хүлээн зөвшөөрснийг дэлхий дахинаа анхааралтай ажиглаж, олон нийтийн үзэн ядалт, зэвүүцэл дээд цэгтээ хүрч байна.

            Монгол Улсын Үндсэн хуульд прокурорын чиг үүргийг хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлэх, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулахаар тусгасан. Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавихаар зохицуулсан. 60 тэрбумын гэх тодотголтой гэмт үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно, Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах  хуулийн зохицуулалтуудыг зөрчсөн байж болзошгүй байна.   ЭХХШТХ-ын 1.7-д Хэргийн бодит байдлыг тогтоох, 6.1-д Мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, 6.1.1-д Тагнуулийн байгууллага гэмт хэрэгт хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулах харъяалалд Эрүүгийн хуулийн 19.2 Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулах заалт хамаарагдаж байна.

            Өнгөрсөн хугацаанд Прокурорын байгууллага 60 тэрбумын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.4. Хахууль авах гэмт хэргээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүйн улмаас АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нэртэйгээр цаг үрсэн алдаагаа засаж, 60 тэрбумын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн 19.2-өөр  зүйлчилж, ЭХХШТХ-ын 6.1.1-ээр Тагнуулийн байгууллагаас мөрдөн байцаалт явуулах хуульд заасан харъяалалаар зөвтгөж,  прокурорын тогтоол гаргахыг хатуу шаардаж байна. Шаардлагын хариуг 2018.12.09-ний дотор авна.

            Нийт иргэд 60 тэрбумын гэмт үйлдлээс үндэслэн Төрийг дэлгүүр, Төрийн албыг гуанз, хууль хяналтын байгууллагыг авилгалчдын хамгаалалтын алба мэтээр харж,  иргэдийн Төрд итгэх итгэл, хууль дээдлэх зарчим алдагдаж байна.  Иймд уг шаардлагыг эс хэрэгжүүлсэн тохиолдолд уг дарангуйлалыг  үл тэвчиж, дараагийн тэмцлийн арга хэмжээ авах болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

            АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ОЛОН НИЙТИЙН ЗӨВЛӨЛӨӨС ЗОХИОН БАЙГУУЛСАН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД

2018.11.20 ТӨРИЙН ОРДОН, ИРГЭНИЙ ТАНХИМ

14 Сэтгэгдэл
Enhbold geheesee omno Battulgiin uls tor oruulson mafiin har tehnoligiig Oyun-Erdeniin gutegleg,tsuu yariag zogsooe doo. Baasan
Enhbold geheesee omno Battulgiin uls tor oruulson mafiin har tehnoligiig Oyun-Erdeniin gutegleg,tsuu yariag zogsooe doo. Baasan
Baasan avgai chi tiim l shudraga yum bol Battulgiin 267 saya dolloriin asuudliig gargaad yarildaa. songuuliinhaa ueer 'Govi-Altai, dorno govi aimagt sanal hudaj avahaar mongo taah gej yavsan barimtiig yaria ch dee. Gants Enhboldoos bolood baigaa yum baihgui ee. Enhbold ooroo huselteeree ajlaa ogchihvol Buttulgiin huuli bus uildel tsairchih yum uu?! Ugui sh dee (-iin 9-n havtast hergiig ustagna gehed hetsuu bizdee. Oyun-erdenii gutegleg zogschih hereg uu Baasaan yaasaan

Baasan avgai chi tiim l shudraga yum bol Battulgiin 267 saya dolloriin asuudliig gargaad yarildaa. songuuliinhaa ueer 'Govi-Altai, dorno govi aimagt sanal hudaj avahaar mongo taah gej yavsan barimtiig yaria ch dee. Gants Enhboldoos bolood baigaa yum baihgui ee. Enhboldsain ajlaa ogchihvol Buttulgiin huuli bus uildel tsairchih yum uu?! Oyun-erdenii gutegleg zogschih hereg uu Baasaan yaasaan

Jonhuugiin dohiogoor il gardag yum aa. Harj baigaarai odoo Oyun-erdene hed honog amarna doo
Jonhuugiin dohiogoor il gardag yum aa. Harj baigaarai odoo Oyun-erdene hed honog amarna doo
Baasan avgai moinog huruundaa tom bogj zuuchij.Bas tuuniigee gaihuulj shireenree garaa taviad baina aa .Jonhuu beleglesen baih aa ha ha ha.
Baasan avgai moinog huruundaa tom bogj zuuchij.Bas tuuniigee gaihuulj shireenree garaa taviad baina aa .Jonhuu beleglesen baih aa ha ha ha.
Buleg hulgaichdiin zaraalaar soliorch yavahaa ehlee bolichih ooBaasan avgai!!zogsoochih!!!. Hulgaichiig ogson buzar mongoor oldson bair,mashin tani tand bolood,ur huuheded tani har mor uldene gej boddoggui jaralvaa yum aa. Ug ni mongol hun shutgelegtei l dee. daraa ni busad asuudliig yarij boloh baih oo kkk
Хүүеээ, энэ хүн амьд байгаа юм уу? Чимээгүй болчихоор нь гайхаад байсан юм. Гадаа хавар ирж байна уу?
Баасан бүсгүй гараад ирсэн үү
Хамгийн их уншсан