Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батзандан: МАНАН-г унагаах тэмцэл маань одоо л эхэлж байна

-АН-ын дарга, удирдлагууд удахгүй ирээд баяр хүргэх байх-

Засгийн газрыг огцруулах асуудлыг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг нэгдмэл байр суурьт хүрч, У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн ч Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар бүлгийн шийдвэрээс зөрж эсрэг санал өгсөн. Тэгвэл энэхүү үйлдлийнх нь төлөө өнөөдөр АН-ын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, дээрх гишүүд намын шийдвэрийг зөрчсөн тул улс төрийн хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн. Мөн энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж буй юм. Тэгвэл энэ асуудлын талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын гишүүн бол Үндсэн хуульд заасны дагуу “Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, хамгаалж ажиллана” гэж төрийн сүлднийхээ өмнө тангараг өргөдөг. Намын Улс төрийн зөвлөлийн шийдвэр нь нийт үндэстний эрх ашигтай зөрчилдөх юм бол Үндсэн хуулиа барьж ажиллах ёстой. Тэгэхээр Үндсэн хуулиа баримталж ажилласан, МАНАН-ын эсрэг тэмцсэн, 60 тэрбумын бүлэглэлийн эсрэг тэмцсэн УИХ-ын гишүүддээ АН-ын дарга удирдлагууд, баяр хүргэх байх гэж бодож байна. Удахгүй ирээд баяр хүргэх болов уу. Манай зарим нөхөд андуураад МАНАН-ын талд саналаа өгчихсөн юм шиг байна лээ. Тэд санаатайгаар өгөөгүй байх. Жаахан төөрөлдсөн болов уу. Намайг хувийн ашиг сонирхлоор кноп дарсан гэж хардаж байна. Хардах хэрэггүй. Би өөрийгөө улс төрд 15 настайгаасаа эхэлж бэлтгэсэн хүн. 15 настай байхдаа Монголыг өөрчилнө гэж өөртөө хэлсэн. Батзандангийн МАНАН-г унагаах тэмцэл одоо л эхэлж байна” гэв.

13 Сэтгэгдэл
Дэмжиж явдаг шү. Шударга ёсны төлөө хамтдаа
биеэ үнэлэгч шаар да энэ Зандан
Харин чи битгий жив жив гээд бай.
Батзандан шиг Оюу-Эрдэнэ шиг залуучууд эх орны минь ирээдүй..........
уих чуулганы хуралдааныг үзэж байгаа ард түмэн Ардчилсан намын даргаар Батзандан болох ёстой гэсэн сэтгэгдэл маш их бичиж байсан . ингээд л Эрдэнийн ѳѳрийгѳѳ хамгаалах арга нь энэ юм байхдаа . Эрдэнийн идэж уусан бүх баримтаар нь Элбэгдорж Энхболд 2 барьцаалж хѳдѳлгѳдѳг гэж үнэн боллоо юун ардчилсан нам гэж хэлмэгдлийн Эрдэнийн нам боллоо
Zov zorigtoi sain zaluu Batzandangaa demjij bna.amjilt buu shantar
Дэмжиж явдаг шү. Шударга ёсны төлөө хамтдаа
Би 15 настай байхдаа яаж зөв хүн болж хүмүүжиж улс орондоо ихийг бүтээх вэ? гэж боддог байлаа. Энэ хүн15 настайдаа яаж улс төрд орох вэ? гэж бэлтгэж эхэлсэн байна шдээ. Бас амбийцтай нөхөр үү? үгүй юу? Айн. Одоогийн хүүхдүүдэд улс төр гэж юу байдгийг зөв ойлгуулж өгөхгүй бол Ж.Энхбаяр шиг жив жив гээд сууж байх вий.
Харин чи битгий жив жив гээд бай.
Монголчуудын гол ажилхоорондоо хэрэлдэх мундаг хэрүүлчид юмаа залуусньийм байгаа юм чинь авгай нар нь бол
Батзандангийн ах Бат-Эрдэнэ хэдхэн хоногийн дараа ЗГХЭГ-ын дэд дарга болохгүй бол үгэнд нь итгэхээс биш.
Badamjunai gej gishuun bdag yum uu
НАМЫН ЭРХ АШГААС ЭХ ОРНЫХОО ЭРХ АГШГИЙГ БОДСОН ТА 3 Т БАЯР ХҮРГЭЕ ЭХ ОРОНЧ ХҮҮХДҮҮДИЙН АРД 8 АРД ТҮМЭН СОНГОГЧИД ЧИНЬ БИЙ БҮҮ ШАНТАР
Хүрэлсүх хариу арга хэмжээ болгож М.Энхболд, Хаянхярваа, Бадамжунай, С.Баяр нарыг намаасаа хөөх хэрэгтэй. МАНАН-ийн төлөөлөл бол С.Эрдэнэ, Сайханбилэг, М.Энхболд, Элбэгдорж нар шүү.
Tand amjilt khusie bitgii shantar bid tanig bolon shudarga yosig demjij bn
Хамгийн их уншсан