Доллар (USD)

Улаанбаатар

Хотын даргыг НИТХ-аар чөлөөлөхгүй гэв


 

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2019 оны төсвийн төслийг эцэслэн батлахаар төлөвлөөд буй. Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн засаг дарга С.Батболдыг огцруулах МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэх байсан. Гэвч МАН-ын дарга, Ерөнхий сайд  У.Хүрэлсүх хотын дарга С.Батболдыг өөрөө албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай нь холбогдуулан, огцруулах хүсэлтээ эргүүлэн татсан байна.

Холбогдох хуулийн дагуу МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Нийслэлийн засаг дарга С.Батболдыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоол үйлдэж, НИТХ-д хүргүүлэх юм байна. Үүний дараа НИТХ хотын шинэ даргын асуудлыг хэлэлцэх хуулийн зохицуулалттай аж. Хотын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай тогтоол гарсан даруйд томилгоо албан ёсоор хийгдэх хүртэл түр орлон гүйцэтгэгч Нийслэлийг удирдах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан