Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байв.

Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг танилцуулахаар Монгол Улсын Ерөнхий сайд,Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга чуулганы нэгдсэн хуралдаанд ирээгүй бөгөөд Засгийн газрын гишүүдийн олонхи чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй юм.

Хэлэлцэх гэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ , Д.Оюунхорол, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нар үг хэлж горимын санал гаргасан бөгөөд УИХ-ын үйл ажиллагаа тасалдалгүй явагдах ёстой учир дараагийн асуудлаа хэлэлцье гэсэн горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.

Үргэлжлүүлээд Зарим байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолоор УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүнээр батлав. УИХ-ын гишүүн Х.Баделханыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүнээр баталлаа.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан