Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Энхболд: Ард иргэдээсээ уучлалт хүсье

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан хуралдаж чадаагүй. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүд болон Засгийн газарт хандаж үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгийг тоймлон хүргэе.

Улсын Их Хурлыг ард түмэн сонгодог. Ард түмэн Та биднийг улс эх орныг удирдан чиглүүлэх бодлого, чиглэлийг тогтоо, хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өг гэж сонгосон. Парламентын үйл ажиллагааг тасралтгүй явуулж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар шийдвэр гаргах ёстой байна, түүнийг цаг алдалгүй гаргаж бай гэж сонгосон.

Засгийн газрыг Улсын Их Хурал томилдог. Ингэхдээ Улсын Их Хурлын гаргасан бодлогыг хэрэгжүүлж, тогтоосон хууль тогтоомжийн хүрээнд бодлого шийдвэрээ гарган хэрэгжүүлж, Улсын Их Хуралд асуудлаа танилцуулж, тайлагнаж ажилла гэж томилсон.

Засгийн газар, түүний Тэргүүн Үндсэн хуульд заасны дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг Улсын Их Хурлын өмнө бүрэн хариуцаж, Улсын Их Хуралд ажлаа тайлагнах хуультай. Гэтэл Улсын Их Хурлын үйл ажиллагааг Засгийн газрын гишүүд, сайд нар явуулахгүй, хоёр өдрийн турш бойкотлож байна.

Засгийн газрын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурал бэлэн байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг хэлэлцээд, Улсын Их Хурлын гишүүдийн олонх итгэл үзүүлж, ажлаа үргэлжлүүлж хий гэсэн шийдвэрийг гаргасан. Одоо улстөржилтөө зогсоож, Засгийн газар ажлаа хийх ёстой. Засгийн газар нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг тасалдуулж байдаг цаг одоо биш ээ.

Сүүлийн үед Үндсэн хуулийн бус аргаар төр засгийн эрх мэдлийг авах гэсэн оролдлогуудыг эрээ цээргүй хийж байна. Үүнтэй бид хатуу тэмцэх ёстой. Олон түмнийг тэмцэлд уриалах, тэмцлийн хатуу хэлбэрт шилжинэ хэмээн олон түмнийг цочирдуулах уриалга лоозонг Улсын Их Хурлын гишүүд ярьж байна. Энэ бол Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн асуудал гэж үзэж байна.

Түүнчлэн “60 тэрбумын” гэх хэргээр ЖДҮХС-гийн хөрөнгийг зүй бусаар тараасан асуудлыг дарах оролдлого, сурталчилгааг ихээр хийх боллоо. Үүнийг зогсоох ёстой гэж үзэж байна.

“60 тэрбумын” гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга ирэх 7 хоногт хэлэлцүүлгээ хий. Ёс зүйн дэд хороо ЖДҮХС-гийн асуудалтай нэр холбогдсон гишүүдийнхээ ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлц, дэд хороогоо хуралдуул. Хэрвээ дэд хорооны чинь ирц бүрддэггүй юм бол хуралд ирэхгүй байгаа хүмүүсээ чөлөөлж, өөр хүмүүсийг оруулж, үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй. Улсын Их Хурлын даргын хувьд үүнийг үүрэг болгож байна.

Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу шаардлага, саналаа бичгээр, албан ёсоор тавь. Хэвлэл мэдээллийн PR болгож битгий ашигла. Төрийн ажил хуулийн дагуу явагдах учиртай. Бид хуульд нийцсэн үйл ажиллагаа л явуулах ёстой.

Засгийн газар Улсын Их Хурлын өмнө хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн биелүүлж чадахгүй байгаагаас болоод Улсын Их Хурлын хоёр өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж чадаагүйд би ард иргэдээсээ уучлалт хүсье" гэв.

23 Сэтгэгдэл
Songyylid orohdoo ursuldugch nartaa shine bairyyd uguud l garaad irsen nuguu humuus n nam gum
ЗАЙЛААЧ НОВШИЙН ХУ ЖАА
Энкөлд Одоо хаашдаа өнгөрсөөн!Монгол улсад,Монгол ард түмэнд цаашдаа ихээхэн гай болоогүй дээрээ эртхэн наад албан тушаалаа өгөө!!! Ихээхэн удвал Ард түмний уур хилэн юунд ч хүэргэж магадгүй шүү! Үнэхээр Монголын төлөө л юм бол одоо ОГЦОР!!!
ЮУН УУЧЛАЛ ВЭ??? ЧАМАЙГ УУЧЛАХ МОНГОЛ ХҮН НЭГЧ АЛГА ХАРИН ЧИ ЗАЙЛААД ӨГӨӨЧЭЭ ӨДӨРӨӨ ХҮЛЭЭЖ БГАА АМЬТАН ШИГ НҮҮО НЬ УЛАЙЧААД ГҮРИЙГЭЭД ЮУГАА ХУЦААД БНАА ХУРДАН ЗАЙЛ ШҮҮХ ИЙН ТАНХИМД ХЯЛАР НҮДЫГ ЧИНЬ ХАРААД ӨНГӨРӨХ БАЙХ ДАА????
Төрийн албаны хууль гэж худлаа юмаа болж уз.Уурэг гуйцэтгэгч гэж 1 хун тавиад тэр хунээ л ялуулаад томилдог болоод удаж байна .Төрийн албаны зөвлөлийг татан буулгавал таарна.
М.Энхболд гэгч энэ нөхөрт улс орон. Ард түмнээ гэх сэтгэл огт алгаа. Монголын түүхэнд хамгийн муугаар бичигдэх хүн энэ нөхөр мөнөөс мөн.
М.Энхболд огцрох ёстой. Ард түмэн шаардаж байна. Суудлаасаа буухгүй гэж тэмцэх нь түүнийг улам муухай харагдуулж олон түмний дургүйцлийг хүргэж байна шүү дээ. УИХ даргаасаа огцорчихооч .
УИХ дарга М. Энхболд яасан ичдэггүй нөхөр вэ. Ард түмэн түүнийг огцруулахыг хүсэж байна. Монголын ард түмний өмнө тэр буруутай. Гэвч тэр суудлаасаа буухгүй гэж үхэн хатан тэмцэж суух юм.
Hyatadiin gar hol ogtsor
ГЭМТ ХЭРЭГТЭН ШҮҮХИЙН ТАНХИМД Л УУЧЛАЛ ХҮСДЭГ ЮМ.
Энэ хүн Монгол оронд юу ч хийгээгүй. Хэдэн мянган хүний газрыг ц.зундуйтай хавсаадан луйвардаж асар их хараал хүртсэн. Оффшорчдыг цээжээрээ хамгаалагч, яаж хөрөнгөжсөн нь тодорхой бус, сая хэлсэн үг нь хүртэл асар эргүү шинжтэй. Огцрохоос өөр ямарч гарцгүй гэдгээ ойлгохгүй маанагтаад байгаа нь ажлаа өгөх хангалттай шалтгаан болно.
М.Энхболдыг огцрохыг ард түмэн хүсэж, шаардаж байна! Монголын газар нутгийг зарж боллоо. Одоо зайл!
М Энхболд Огцор❗️Ажлаа хийж чадахгүй, улс орноо гамшгийн түвшинд хүргэсэн. 30- д жил хийж чадаагүй одоо боллоо❗️
tiinshdeee
М Энхболд Огцор❗️Ажлаа хийж чадахгүй, улс орноо гамшгийн түвшинд хүргэсэн. 30- д жил хийж чадаагүй одоо боллоо❗️
Tiim
М.Энхболд шиг хүмүүс төрийг ийм байдалтай болгосон. Эргэлзээгүй зайлах хэрэгтэй
М.Энхболдыг огцрохыг ард түмэн хүсэж, шаардаж байна! Монголын газар нутгийг зарж боллоо. Одоо зайл!
Tiim
Өөрийгөө хамгаалах хууль гаргачихаад хуулиар шийд гээд байх юм. Хууль нь чиний талд л гарах байлгүй. Түмэн олны хоо аж байдал нийгмийн байдлаа хараад өөрийнхөө ажлаа дүгнэж чадахгүй байна уу.
tiinshdeee
Улс орноо ард түмний ирээдүйг бодоод ажлаа өгөх л үлдлээ. Гишгэсэн мөрөө эргээд нэг хараасай билээ. Их л сургамж болно доо.
Ард түмний олонхийн хүсэл сонихолыг даанч мэдрэхгүй юм даа. Энхболдыг огцрохыг тэд хүсэж түүний илрэл болж олон гишүүд үйл ажиллагаараа илэрхийлж байна. 60 тэрбумын асуудал яригдсан үнэн гээд хэрэгжээгүй ч энэ үйлдлийнхээ төлөө ажлаа өгөх ёс зүй дутагдаж байна. Үүнийг Сандуй эхлээд хүлээн зөвшөөрсөн бичлэг Телевизүүдэд байгаа лаа. Тэд одоо нэг эргэж ард түмэн маргалдаж талуудад үзүүлээсэй билээ. Энхболд ажлаа өгвөл төр засаг хэвийн үргэлжлэх боломжтой л байна даа. Албан тушаалд яасан дуртай юм бэ.
Төрийн эрхийг хууль бусаар авсан Гамингийн үлдэгдэл Монголын төрөөс зайлах хэрэгтэй....
Энэ нээрээ одоо нээрээ дүрдээ орцон гар юм ааа
zailaach khezee chi uuchlal guidag bolchiv bitgii jujig taviad bai muu bukh nudelsen khujaa
Zailuulaachee
Хамгийн их уншсан