Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадсангүй


 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэх хуваарьтай байсан ч  гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадсангүй.

Өнөөдрийн хуралдаанаар  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газар хооронд байгуулах "Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр"-ийн төсөл, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх байв.

Төсвийн байнгын хороонд
1.Намсрайн Амарзаяа
2.Хавдисламын Баделхан
3.Жалбасүрэнгийн Батзандан
4.Отгоогийн Батнасан
5.Баагаагийн Баттөмөр
6.Цэрэнпилийн Даваасүрэн
7.Жамъянгийн Мөнхбат
8.Загдхүүгийн Нарантуяа
9. Батсүхийн Наранхүү
10.Нямтайширын Номтойбаяр
11.Цэндийн Нямдорж
12.Дуламсүрэнгийн Оюунхорол
13.Дуламдоржийн Тогтохсүрэн
14.Чүлтэмийн Улаан
15.Чимэдийн Хүрэлбаатар
16.Баттогтохын Чойжилсүрэн
17.Жадамбын Энхбаяр
18.Өлзийсайханы Энхтүвшин
19.Содномзундуйн Эрдэнэ нарын гишүүд багтдаг. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан