Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Амарбаясгаланд хилийн хориг тавьжээ
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэхээр ажиллаж байна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ
Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж байна
ӨӨРСДӨӨ БЭЛТГЭЖ БАЙГАА МЭРГЭЖЛЭЭР ГАДНААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХГҮЙ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаадаас 2019 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолоор ирэх онд гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулахаар тогтоосон бөгөөд ингэснээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт заасан гадаад ажилчдын тоог 50 хувь бууруулах зорилтыг 2020 он гэхэд бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэж буй юм.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулна” хэмээн заасны дагуу 2018 онд гадаад ажилчдын тоог 30 хувь бууруулах зорилтыг хэрэгжүүлснээр гадаад ажилчдын тоо энэ онд 2016 онтой харьцуулахад 42 хувь, 2017 онтой харьцуулахад 20 хувиар тус тус буурсныг онцлоод цаашид манай яамнаас Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудаар бэлтгэж байгаа мэргэжлүүдээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахыг бууруулах бодлого баримталж, салбарын ажиллах хүчийг дэмжинэ.
Монгол Улс өөрсдөө бэлтгэж байгаа мэргэжлүүд буюу тодруулбал барилгын төрөл бүрийн мэргэжлүүд, зам гүүрийн барилга, уул уурхайн туслах мэргэжлүүд тэр дундаа авто засварын газарт ажиллах вьетнам засварчдын тоог эрс бууруулах боломж байгаа юм. Монгол Улсад энэ сарын 1-ний байдлаар 95 орны 7223 гадаадын иргэн идэвхтэй хөдөлмөр эрхэлж байна.
0 Сэтгэгдэл