Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн албан хаагчдад 10-25 хувийн нэмэгдэл хөлс олгоно

  Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх зорилгоор:

-  Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс

-  Докторын зэрэг, профессорын цолны нэмэгдэл

-  Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл

-  Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл

-  Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журмыг баталлаа.

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо ажилласан хугацааг нь харгалзан албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодно.

Төрийн алба хаасан хугацаа

Төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ /хувиар/

6-10 жилд

5

11-15 жилд

10

16-20 жилд

15

21-25 жилд

20

26 ба түүнээс дээш

25

Мөн ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажилласан, нийтээр амрах баярын өдрүүд, бямба, ням гарагт ажилласан албан хаагчийг нөхөж амруулаагүй бол нэмэгдэл хөлс олгож байх юм.

Төрийн үйлчилгээний албан хаагчид олгох төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл болон нэмэгдэл хөлс олгох журмыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх юм. Бусад журмыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр Засгийн газар шийдвэрлэлээ.

Энэ дагуу төрийн албан хаагчдад докторын зэрэг, профессорын цолны нэмэгдлийг дор дурдсан хувиар бодож олгоно.

Эрдмийн зэрэг, цол

Албан тушаалын сарын үндсэн цалингаас бодох хувь

Шинжлэх ухааны доктор

20

Профессор цол

10

Боловсролын докторын зэрэг

15

Дэд профессор цол

5

Төрийн үйлчилгээний албан хаагчид шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож ур чадварын нэмэгдлийг сар бүр олгоно. 

Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20хувиар бодож олгож байхаар боллоо. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн заах аргач багш 10, тэргүүлэх багш 15, зөвлөх багш 20 хувийн нэмэгдэл авна гэсэн үг юм.

 Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20хувиар бодож сар бүр олгоно.   Орон нутгийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, соёл, урлагийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид аймгийн төвийн суманд 8-10, хөдөөгийн суманд 10-15хувиар тооцож олгохоор боллоо.

“Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүйтэн нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д орсон ажил хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.

Харин аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг, диспансер, “Энэрэл” эмнэлгийн сүрьеэгийн тасаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиник болон сүрьеэгийн лавлагаа лабораторид ажиллаж байгаа эмч, сувилагч, лаборант, асрагчид үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгож байхаар боллоо.

Товч мэдээ

-  Сургууль, цэцэрлэгийн барилгыг ирэх онд бүрэн ашиглалтад оруулах, агаарын бохирдлыг бууруулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөрөнгө оруулалтын зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг банкны урьдчилгаа төлбөрийн баталгаагаар олгохыг Төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

-  Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг албан тушаалын үндсэн цалингийн 20 хувиар тооцож сар бүр олгохоор болов.

-  Эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын үндсэн тоноглолын их засвар, хөрөнгө оруулалт, техник зохион байгуулалтын ажил 96-100 хувь, нүүрсний уурхайнуудын өвөлжилтийн бэлтгэл 97 хувьд хүрчээ. Дулааны станц, Дулааны цахилгаан станцууд 10-26 хоногийн нүүрсний нөөц бүрдүүлээд байна. Цаашид эрчим хүчний аюулгүй, найдвартай ажиллагааг хангах нөхцөл, бололцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллахыг сайд Ц.Даваасүрэнд даалгав.

-  “Монголросцветмет” компанийн үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлж, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлүүлэх үүрэгтэй Ажлын хэсгүүдийг байгуулав. Компанийн он дамжсан өр 12.5 тэрбум төгрөг, нийт өр, төлбөр 61.3 тэрбум төгрөг, сард төлдөг зээлийн хүүгийн төлбөр 1.23 тэрбум төгрөг болжээ. Хайлуур жоншны бүтээгдэхүүний борлуулалт буурч байгаагаас тус компани төмрийн хүдрийн нойтон баяжуулалт явуулж, Төв аймгийн Заамар суманд алтны олборлолт, хайгуул хийж байна.

-   Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөнд тусгасан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай газрын байршил, хил зааг, хэмжээг нарийвчлан тогтоож газрын мэдээллийн санд бүртгэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, дарга нарт даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

62 Сэтгэгдэл
ondorjuulsen baidaltai uid uilchlegch nart iluu tsagiin hols bhgui ymuu bas bi asragch ugaalga havsardag getel ymarch nemegdel bhgu audit bitgii og gesen geed bna haana handah ve
төрийн албан хаагч нэртэй улс төрийн албан тушаалтнууд гэж нэмэгдэл, урамшууллаас байнга хойш татагддаг хүмүүс байх юм. Ялангуяа орлогч дарга нар, багийн дарга нар. эднийхээ талаар дуугараач. төрийн жинхэнэ албан хаагчид бол хуулиар маш сайн хамгаалагдсан ажлын байр нь баттай болсон хүмүүс
энэ ч ёстой болохгүй.Тэгвэл багш бэлтгэдэг сургууль байх хэрэггүй биз дээ.Ямар ч боловсролгүй хүн цэцэрлэгийн багш хийгээд явах ёстой Болох нь ээ
харин тиймээ яг үнэн халуун, хүйтэн гээд байгалийн цаг агаарын ямарч нөхцөлд бэлэн ажилдаг мөн хөдөө сумдуудын 1 хүн ажилладаг цаг уурын байгууллага бол жилийн 365 хоногт зөвхөн ээлжийн амралттай сардаа л нэг амардаг бусад хугацаанд бол өвдөх эрхгүй, амрах эрхгүй хагас бүтэнсайн, баяр ёслол гээд л ажилладаг шүү дээ
Төрийн үйлчилгээний салбарын цаоин хөлс нэмэгдэл дотор монгол орны ЦАГ УУРЫН салбрын цалин хөлс нийгмийн баталгаа хамгийн доогуур бдаг гэтэл цаг наргүй байгалын хамгийн хүнд нөхцөл ажилладаг гэдгийг мэддэгүй бололтой энэ салбарын ажлын онцлог авч буй цалин хөлсийг төрийн дээд албан тушаалтнууд эргэж нэг хармаарсан.

Зэвсэгт хүчинд алба хааж бгаа офицер, ахлагч. Нарт нэмэгдэл олгох хэрэгтэй. Тэд тушаалаар ажилладаг. 17:00 цагт хараад явдаггүй алба нь онцлогтой.
Үр дүнгийн урамшуулал гэж шал худлаа эд элдэв шалтгаанаар нөгөөхөө хасаад өгдөггүй шүү
Ажилласан жилээр хязгаарлан гэдэг бол туйлын буруу. Байгууллагуудад хэн идэвхтэй ажилладаг билээ шинээр орсон болон хэдэн ажиллаж байгаа залуучууд.гэтэл ахмадууд нь залуучуудаа зараад суудаг биздээ.Ингэж байсанаас ажлын бүтээмж чадварыг нь харж олгох хэрэгтэй
Төрийн хамгийн анхан шатны нэгжийн ажил бүх газрын ганц зарц улсын хэмжээний мэдээ тайлан ажил гээд бүгдийг нь хийдэг мөртлөө цалин бага цаг наргүй илүү цаг олгоно ч гэх хаана байна нэг удаа ч илүү цагийг олгож байгаа гэсэн үг чинь хэрэгжихгүй байгаа тэгээд энэ ажилд ажиллах залуучууд байхгүй байна ачаалал ихтэй цалин багатай гээд хэнч ажиллах сонирхолгүй байнаа эсвэл энэ бүх хуулийнхаа хамаг заалтыг анхан шатанд чиглүүлж үүрэг болгож зааж өгсөн давхардлаа арилгамаар юм аа өөрсдөө баахан хүнд үүрэг өгсөн хүмүүс наад зах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, мал тооллого тариалангийн мэдээ, ЭМД,НД-д хүмүүс хамруулах гээд энэ олон ажлыг хэдхэн хүн л хийж байна ш дээ үнэндээ тэр хариуцсан НДГ, Цагдаагийн газар, ОБГ газар ,ХААГ гээд тэд нарын өөрсдийн ажлынх нь чиглэлийн дагуу үүрэг болгож хуульд нь зааж өгмөөр юмаа
ted nar chin garaad muu argaar mongo olchihdog yum bn lee ho
Төрийн үйлчилгээний албан хаагчид дотороос хамгийн их ажил хийдэг хүмүүс бол үйлчилэгч, цахилгаанчин, туслах ажилчид байдаг. Гэтэл хамгийн бага цалин авдаг шүү дээ. Тэр хүмүүсийн цалингийн ур чадварын нэмэгдлийг ягаад энэ хуульд шууд 25 хувиар олгож болоогүй юм бэ доод хүмүүсийнхээ ойлгож амьдралыг нь мэдэхгүй байж яаж Төрөө удирдандаа . Та нарын л ижил үр хүүхэдтэй хүмүүс. Тэр ур чадвараар нь боогоод дарга нар нь бас л дарамт үзүүлдэг.
Төрийн захиргааны албан хаагчид цалин нь 1 төгрөг ч нэмэгдэхүй яг хэвээр байх юм байна
Төрийн үйлчилгээний албан хаагчид дотороос хамгийн их ажил хийдэг хүмүүс бол үйлчилэгч, цахилгаанчин, туслах ажилчид байдаг. Гэтэл хамгийн бага цалин авдаг шүү дээ. Тэр хүмүүсийн цалингийн ур чадварын нэмэгдлийг ягаад энэ хуульд шууд 25 хувиар олгож болоогүй юм бэ доод хүмүүсийнхээ ойлгож амьдралыг нь мэдэхгүй байж яаж Төрөө удирдандаа . Та нарын л ижил үр хүүхэдтэй хүмүүс. Тэр ур чадвараар нь боогоод дарга нар нь бас л дарамт үзүүлдэг.
Юмны үнэ дагаж өсөхөөс сэргийлэхгүй бол ялгаагүй шүү
Туслах багш сургалтын хөтөлбөр боловсруулдаггүй байх
төрийн үйлчилгээнээд ажиллаж байгаа тогооч угаагч нярав ёстой инээдтэй цалинтай хүмүүс байдагийн
Цагдаагийн албан хаагчийн цалинг нэмэх хэрэгтэй ёстой цаг наргүй ажилладаг хүмүүс шүү дээ
ted nar chin garaad muu argaar mongo olchihdog yum bn lee ho
Ажилгүй хүмүүс яаж амьдрах бол... Бодолгтой юм хийгээч...
Яг үнэн цалин хаанаач хүрэхгүй байгаа нь үнэн гар дээр 450,000 төгрөг л авч байнадаа тэгээд ачаалал их, ядаж хүн амаасаа хамаараад цалинг нэмж болдоггүй л юм байхдаа
Би цэцэрлэгийн багш биш. Миний эргэн тойронд цэцэрлэгийн багш ах, дүү байхгүй. Гэхдээ....Үнэн шүү цэцэрлэгийн багш нар, туслах багш нар яг л адил нөхцөлд ажилладаг. Тиймээс цалинг нь адил түвшинд хүргэх ёстой.
энэ ч ёстой болохгүй.Тэгвэл багш бэлтгэдэг сургууль байх хэрэггүй биз дээ.Ямар ч боловсролгүй хүн цэцэрлэгийн багш хийгээд явах ёстой Болох нь ээ
Туслах багш сургалтын хөтөлбөр боловсруулдаггүй байх
Эм найруулагч яагаад хортой нөхцөлд ордоггүй юм бэ? Өдөр бүр ариутгалын бодис найруулж өгч байна.90 болон 150 р тогтоол дээр эм найруулагч гэсэн үг ороогүй учир нөхцөлөө одоо болтол авч чадахгүй байна
Цэцэрлэгийн багш арга зүйч л гэхийн туслах багш нар гэж бас байдын ш дээ бүлгийн багшаасаа 400-500 т зөрүүтэй цалин авна ажиллах нөгцөл хийдэг ажил ирдэг явдаг цаг нь нэг бхад арай л их зөрүүтэй тэдний ялгаа ганц л диплом шүү дээ их зүйл хүссэнгүй ээ цалингын шатлалыг нь ахиулаад өгөөч
Би цэцэрлэгийн багш биш. Миний эргэн тойронд цэцэрлэгийн багш ах, дүү байхгүй. Гэхдээ....Үнэн шүү цэцэрлэгийн багш нар, туслах багш нар яг л адил нөхцөлд ажилладаг. Тиймээс цалинг нь адил түвшинд хүргэх ёстой.
Төрийн захиргааны албан хаагчид тэр тусмаа сумдын тамгын газрын мэргэжилтнүүдийн цалинг нэмэх, хөдөө орон нутагт ажилласны тэтгэмжийг өгмөөр байна. Бид удаан жилийн нэмэгдэл, зэрэг дэвийн л нэмэгдэл авдаг. Үр дүнгийн урамшууллыг авдаггүй. Бид ч гэсэн цэцэрлэг сургуулийн багш, эмч сувилагч нар шиг цалин хөлс авмаар байна ш дээ. Төрд 11 жил ажилласан төрийн захиргааны албан хаагч СӨБ-д дөнгөж орсон багшаас 200-300 мянган төгрөгөөр бага цалин авч байна. Үнэхээр ялгаатай байгаа нь харамсалтай байна. Төрийн албаны салбар зөвлөл төрийн захиргааны албан хаагчдынхаа цалингийн ангилал зэрэглэлийг ялгаатай тогтоож зөвхөн тамгын дарга, хурлын нарийн бичиг нарын ангилал зэрэглэлийг ТЗ-7 байсныг ТЗ-9 болгон ахиулж, мэргэжилтнүүдийн шатлалыг хэвээр үлдээсэнд харамсаж байна. Бид ч гэсэн цалингаас цалин, зээлнээс зээлний хооронд л ажиллаж амьдарч байна.
Яг үнэн цалин хаанаач хүрэхгүй байгаа нь үнэн гар дээр 450,000 төгрөг л авч байнадаа тэгээд ачаалал их, ядаж хүн амаасаа хамаараад цалинг нэмж болдоггүй л юм байхдаа
Tsagdaa huuliin baiguulga yah bolj bna
Хувийн хэвшил бүрэн данпуурлаа.
Яг үнэн. Бөөн бөөнөөр нь магистр төрүүлдэг сургууль бна шд. Олигтой илтгэлийн дайтай ч юм бичдэггүй бж ичмээр. Тэгээд бас нэг сургуулийн 20д багш зургаа авахуулаад сошилд тавиад бгаамаа. Өмнөөс нь ичиж бгаа юм чинь
Төрийн тусгай алба хаагчид яах юм бэ
Спортын салбарын ажилчид огт байхгүй байна аа.
Их дээд сургуульд лаборантаар ажиллагсад хортой нѳхцѳлд яагаад ордоггүй юм бэ. бодис найруулж, тэжээлт орчин бэлтгэдэг, шил сав угааж жинхэнэ хордож байдаг. шалгаад үзээрэй
tsaad utgaaraa huuli busaar mungu ol gesen ug
Сувилагч дутагдалтай байгаа шдээ. ТэтгэвэртЭМБ-д сувилагчаар 35 жил ажиллаж байгаад гарсан.үргэлжлүүлэн ажиллахад Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо ажилласан хугацааг нь харгалзан албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодно.гэсэн байна.Энэ ажилласан жилүүдээр бодохуу.
төрийн албан хаагч нэртэй улс төрийн албан тушаалтнууд гэж нэмэгдэл, урамшууллаас байнга хойш татагддаг хүмүүс байх юм. Ялангуяа орлогч дарга нар, багийн дарга нар. эднийхээ талаар дуугараач. төрийн жинхэнэ албан хаагчид бол хуулиар маш сайн хамгаалагдсан ажлын байр нь баттай болсон хүмүүс
Төрөөс их дээд сургуулиудыг хаяад олон жил болж байгаа ш дээ хө. Нэр нь төрийн үйлчилгээний гэхдээ төрөөс ямар ч цалин зуух, нэмэгдэл авахгүй.
магистр зэрэгтэй багш нэмэгдэл авдаг юмуу
за магистр баклавр ч ёстой яамай л бна даа 2-3 сар түргэвчилж сураад л магистр болдог шүү дээ. Тэд юу сурч ямар зэрэг цол хамгаалав шал худлаа төлбөр нэг нь төлж нөгөө нь төлбөрийг нь авч тэгээд л 2 жилийн сургалтыг 2-3 сар хагас бүтэн сайнд хичээллэсэн болоод л МАГИСТР авдаг шүү дээ
Яг үнэн. Бөөн бөөнөөр нь магистр төрүүлдэг сургууль бна шд. Олигтой илтгэлийн дайтай ч юм бичдэггүй бж ичмээр. Тэгээд бас нэг сургуулийн 20д багш зургаа авахуулаад сошилд тавиад бгаамаа. Өмнөөс нь ичиж бгаа юм чинь
за магистр баклавр ч ёстой яамай л бна даа 2-3 сар түргэвчилж сураад л магистр болдог шүү дээ. Тэд юу сурч ямар зэрэг цол хамгаалав шал худлаа төлбөр нэг нь төлж нөгөө нь төлбөрийг нь авч тэгээд л 2 жилийн сургалтыг 2-3 сар хагас бүтэн сайнд хичээллэсэн болоод л МАГИСТР авдаг шүү дээ
магистр зэрэгтэй багш нэмэгдэл авдаг юмуу
Сургууль цэцэрлэгийн багш нэр угаасаа заах аргач 10%, тэргүүлэх 15%, Зөвлөх зэрэгтэй багш 20% авдаг шүү дээ. Үүнийг нэг их шинэ зүй гэж хэлэргүй угаасаа л байсан нэмэгдэл. Харин тэр төрд удаан ажилласны нэмэгдлээ 2020.1.1-ээс биш одооноос 2019.1.1-ээс олгомоор бна. Ингэвэл харин цалин нь овоо нэмэгдэнэ шүү дээ 2020 онд авч чадахгүй өчнөөн хүн бгаа шүү дээ. Энэ жил тэтгэвэрт,халагдах, нас барах гэх мэт эрсдүүүд бгааг бодмоор юм.Төрд өчнөөн жил ажилчихаад ганц удаа ч авч чадахгүй байвал харамсалтай биз дээ өгөх гээд бгаа юм бол одооноос л өг дөө
2019 01 1nees nemeech guij bn.
2019оны 1сарын 1 ээс нэмэх хэрэгтэй. Үнэндээ ажилчдын амьдралын баталгаа үнэхээр хэцүү болж байна шүү дээ.
Vnen shdee tsaling nemej uguhuus gadna tetgebert garahaf ni ajjillasan jil hargalzahgvigeer uguh heregtei ba
2020-01-01 гэснийг 2019-01-01-ээс эхэлж мөрдөцгөөе
тѳрийн албан хаагч үйлчлэгч манаач зэрэг бага тушаалын ажилтаны цалин үнэхээр бага тэтгэвэрт гарахад 25жил ажиллаж бж тэтгэмж авна .25жил шал угаана гэдэг үнэхэнр хүнд ажил шүү
Vnen shdee tsaling nemej uguhuus gadna tetgebert garahaf ni ajjillasan jil hargalzahgvigeer uguh heregtei ba
araichdee. nemuul oligtoihon nemcheech 5% ch geh shig. archaagui ym
Улсын төсөвт үйлдвэрийн газраа оруулах хэрэгтэй ш дээ 300,000 төгрөг ч өгөөгүй ш дээ ихэнх нь ажиллаж байгаа ш дээ
Цэцэрлэгийн угаагчид 40%г олгож өгнө үү
Төрийн албан хаагч жишээ нь үйлчлэгч манаач, угаагч нь угаан бас индүүдэн өрөө цэвэрлэн тэгээд цалингийн 40% байхгүй заримдаа хүн байхгүй үёд орондон ажиллана тэгээд нэмэгдэл байхгүй олон жил ажилласан гээд 5 жилийн мөнгө байхгүй
тѳрийн албан хаагч үйлчлэгч манаач зэрэг бага тушаалын ажилтаны цалин үнэхээр бага тэтгэвэрт гарахад 25жил ажиллаж бж тэтгэмж авна .25жил шал угаана гэдэг үнэхэнр хүнд ажил шүү
Улс төрийн албан хаагч нар төрийн албан хаагч биш гэж үзэж байна уу. Дээд дарга нар бол яахав сум орон нутагт ажиллаж байгаа улс төрийн албан хаагч нар бол маш их ажлыг нугалж байгаа шүү дээ жишээлбэл багийн засаг дарга нар
Төрийн хамгийн анхан шатны нэгжийн ажил бүх газрын ганц зарц улсын хэмжээний мэдээ тайлан ажил гээд бүгдийг нь хийдэг мөртлөө цалин бага цаг наргүй илүү цаг олгоно ч гэх хаана байна нэг удаа ч илүү цагийг олгож байгаа гэсэн үг чинь хэрэгжихгүй байгаа тэгээд энэ ажилд ажиллах залуучууд байхгүй байна ачаалал ихтэй цалин багатай гээд хэнч ажиллах сонирхолгүй байнаа эсвэл энэ бүх хуулийнхаа хамаг заалтыг анхан шатанд чиглүүлж үүрэг болгож зааж өгсөн давхардлаа арилгамаар юм аа өөрсдөө баахан хүнд үүрэг өгсөн хүмүүс наад зах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, мал тооллого тариалангийн мэдээ, ЭМД,НД-д хүмүүс хамруулах гээд энэ олон ажлыг хэдхэн хүн л хийж байна ш дээ үнэндээ тэр хариуцсан НДГ, Цагдаагийн газар, ОБГ газар ,ХААГ гээд тэд нарын өөрсдийн ажлынх нь чиглэлийн дагуу үүрэг болгож хуульд нь зааж өгмөөр юмаа
ТЗ 9, ТТ 13 ын төрийн албан хаагчид хамгийн их ачааллыг нуруун дээрээ үүрч үстэй толгойгоо цайтал төрд чинь үнэнчээр зүтгэж яваа хүмүүс. Гэтэл яагаад цалин нь доод албан тушаалтангуудаасаа бага авдаг юм бээ бид ямар төрийн дээд албан тушаалтан биш ахлах мэргэжилтэнгүүд шүүдээ.
ТЗ 8.9 өөс дээшхийг нэмээгүй байгаа нь их сонин. Доод албан тушаалнуудаасаа бага цалин авч байна. Яаж амьдрах уу энэ хүмүүс тэгээд...
tsaad utgaaraa huuli busaar mungu ol gesen ug
Yag tiim shal teneg garuud.
Тайлбар дээр ТҮБМ-ээр цалинждаг Төрийн Их дээд сургуулийн багш нар ер дурьдагдахгүй юм, бас энэ Удаан жилийн нэмэгдэл яагаад өмнө олгогддоггүй байсан юм бэээ...одоо ч алга...
Төрөөс их дээд сургуулиудыг хаяад олон жил болж байгаа ш дээ хө. Нэр нь төрийн үйлчилгээний гэхдээ төрөөс ямар ч цалин зуух, нэмэгдэл авахгүй.
Тѳрийн үйлчилгээний албан хаагч нар,жич:үйлчлэгч,тогооч,нярав гэх мэт хүмүүс хамгийн их ажлыг цаг наргүй хийж байж хамгийн муу цалинг авдаг.дээр нь илүү цаг байхгүй нэмэгдэл байхгүй .энэ үйлчилгээний албан хаагч нарын цалинд анхаарлаа хандуулмаар юм аа
Төрийн үйлчилгээний салбарын цаоин хөлс нэмэгдэл дотор монгол орны ЦАГ УУРЫН салбрын цалин хөлс нийгмийн баталгаа хамгийн доогуур бдаг гэтэл цаг наргүй байгалын хамгийн хүнд нөхцөл ажилладаг гэдгийг мэддэгүй бололтой энэ салбарын ажлын онцлог авч буй цалин хөлсийг төрийн дээд албан тушаалтнууд эргэж нэг хармаарсан.
Gaihaad bh ym yadag тз-8.aas deesh tsalin nemdgvi bnaa adilhan toriin alban haagch hvn bish gej vv. Alu eswel тз-9s deesh alban tushaal erhelsendee ylgawarlagdaj ilvvd tootsogdood bdimu.
ТЗ 8.9 өөс дээшхийг нэмээгүй байгаа нь их сонин. Доод албан тушаалнуудаасаа бага цалин авч байна. Яаж амьдрах уу энэ хүмүүс тэгээд...
Yag tiim shal teneg garuud.
Udaan jiliin nemegdel odoo ch ingej l ordogshde
Udaan jiliin nemegdel odoo ch ingej l ordogshde
Ervvl mendiin salbart ajillaj bgaa busad hortoi nohtsolvvd yah bolj bnaa?
Магистрын нэмэгдлийг яагаад орхисон бэ клиникийн профессор сурахгүй ямар нэгэн судалгааны ажил хийж хамгаалахгүй төлбөр мөнгө төлөхгүй байж 10хувь авдаг.Гэтэл магистр 2 жил сурч судалгааны ажил хийж ,маш их хөдөлмөр цаг хугацаа хөрөнгө мөнгө оюун ухаан зарцуулдаг байж хувь авдаггүй. Үүнийг хууль гаргасан хүмүүс тайлбарлаад өгөөчээ.
ИДС-ийн багш болон бусадүйлчи лгээний ажилчин, ажилтан албан хаагчидын цалин хамгийн бага цалин авч байгаа юу гэж үзэх вэ. Энэ хүмүүст цалингийн нэмэгдлийг тодорхой хувиар нэмэх боломж олгох хэрэгтэй байна
Онцгойгийн алба хаагчид яахаараа онцгой нөхцлийн нэмэгдэл 20 байдаг бна аа. Цэргийнхэн 10 л бдг. Ямарч ялгаа бхгүй адилхан жижүүрт л гардаг
Төрийн захиргааны байгууллагад ажилладаг үйлчилгээ албан хаагчид тухайлбал архив, бичиг хэргйин эрхлэгч, ня-бо, нярав, үйлчлэгч, жолооч, манаач гэх мэт албан хаагчид ерөөсөө нэмэгдэл урамшуулал авахгүй юмаа. адилхан төрийн алба харин ч захиргааныхаа албан хаагчаас илүү ажиллаж байгаа. Энэ орон нутгийн нэмэгдэлд бас орохгүй юмуу
ЕБС-ийн магистр багш нарт нэмэгдэл өгмөөр юм аа.
Удаан жилийн нэмэгдэл иргэж л өгдөг байсныг болиулаад шинээр олгох гэж байгаа юм шиг гаргаж ирээд байх юм. Ямар учиртай засаг вэ. 2,3 жил авч нэмэгдүүлж чадаагүй байна ш дээ.
Төрийн захиргаа ялгаагүй ТЗ 8 хүртэл нэмэгдсэн. Бусад бас амьдралтай шүү дээ
ямарч үндэслэл тооцоогүй ажлаа хийхээ болиочээ. Та нар саяхан Төрийн тусгай алба хаагчдын цалинг нэмэхдээ тт13 аас доош нэмсэн өнөөдөр тт11,12,13 яг адилхан бараг тт13 илүү доошоо цалинтай болсон тт13 шатлалаар цалинждаг төрийн тусгай алба хаагчид шат шатандаа ажлыг нуруун дээрээ үүрч явдаг хамгийн ачаалалтай албан хаагчид байдаг. Цалин гэдэг зөв өгөхгүй бол хүнийг хохироодог зүйл одоо энэ хийж байгаа ажлаа хар ажил хийдэггүй суралцах нэрээр ажлаас суудаг доктор болж ирээд үндсэн ажилаа хийж чаддагүй шүү дээ. Ажилласан жил бас харгазсан байх юм өнөөдөр тэтгэвэрээ хүлээсэн олон жил ажилласан нэртэй хүмүүс ажил хийдэггүйг та нар мэдэх үү?
Хамгийн их уншсан