Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх: “Шударга бусын хонгил”-ыг бид нураах ёстой

66,7 хувийн ирцтэйгээр эхэлсэн МАН-ын Бага хурлаар долоон гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлнө гэсэн мэдээлэл бий. Тэдний тав нь УИХ-ын гишүүн бөгөөд Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр, Д.Оюунхорол нар багтаж байгаа гэх бор шувуу нисч буй.

Ямартай ч хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүх тодорхой саналуудыг хурлын гишүүдэд танилцуулсан. Түүний илтгэлийг тоймлон хүргэе.

“Шударга бусын хонгил” гэж ард түмний дунд нэрлэгдээд буй хонгилыг бид эвдэж, нураах ёстой. Ардын нам юм бол бид ард түмэн дотроо байдаг ард түмнийхээ хүсэл бодол, мөрөөдөл, тэмүүллийг сонсдог, түүнд нь тохирсон үйл ажиллагаа бодлогыг явуулдаг ийм нам байхгүй бол манай нам цөөн хэдэн нам дамжсан бүлэглэлийн гарт орсон улс төрийн хүчин болж.

Өнгө мөнгөнд хууртдаг, өмч хөрөнгөтэй улсын өмч хөрөнгөөр баяжсан, газрын хэвлийн баялагаар баяжсан бүлэглэлийн нам болж хувирсан байна. Үүнийг таслан зогсоох ёстой гэдэгт намын дарга миний бие хатуугаас хатуу байр суурьтай байгаа.

Цаашид улам хатуу байна. Энэ бол У.Хүрэлсүхийн бодол биш, энэ бол ард түмний бодол, энэ бол манай намын 210 мянган гишүүний зүрх сэтгэл дотор цохилж яваа санаа бодол юм. Үүнийг би намынхаа Их хурлаар сонгогдсон намын даргын хувиар илэрхийлж хэлж байгаа юм. Намын эв нэгдлийг би шударга ёсонд тулгуурласан эв нэгдэл байгаасай гэж хүсдэг. Түүнээс биш болохгүй, бүтэхгүй байгаа зүйлээ нуудаг хаадаг хуурамч эв нэгдэл байгаасай гэж огт хүсэхгүй байна. Энэ бол өнгөлөн далдлалт. Энэ бол манай улсын ирээдүйн хувь заяа, улсын тусгаар тогтнол, улсын аюулгүй байдал, үр хүүхдийн маань ажил амьдрал, энэ улсын хойч ирээдүйд гай болох хуурамч эв нэгдэл байгаа юм. Тийм учраас би энэ хуурамч эв нэгдлийг задлахаар шийдсэн" гэв.

1 Сэтгэгдэл
Тийм хонгил байхгүй ээ. Зохиолдоо өөрөө итгээд дүрдээ орчихсон байхын. Тэрний оронд баримттай нотолгоотой ЖДҮ-ийн хэргээрээ харицлагаа хүлээж огцор
Хамгийн их уншсан