Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.ЭНХБОЛДЫГ ОГЦОРУУЛАХ ШИЙДВЭР ГАРЛАА

 

Caption

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордноо хуралдаж буй юм. Хуралдаан хаалттай болж буй бөгөөд Тусгаар тогтнолын байр руу Бага хурлын гишүүдээс өөр хүмүүсийг нэвтрүүлэхгүй байна. Хамгаалалт өндөр байгаа тус хурал ихээхэн ширүүн уур амьсгал дунд өрнөж байна.

МАН-ын Бага хурлаар 60 тэр бумын хэрэг, ЖДҮ-ийн хэргүүд болон УИХ-ын спикерт хариуцлага тооцох нь зөв эсэх талаар халуухан мэтгэлцээн өрнөсөн юм. Хурлын үеэр М.Энхболд өөрийн хүсэлтээр ажлаа өгөх цаг нь болоогүй байна хэмээсэн ч МАН-ын Бага хурлын гишүүд УИХ-ын даргыг огцруулах тогтоолоор санал хураасан байна.  Энэ асуудлаар санал хураалт явуулах нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн үйлдэл болно хэмээн өмнө нь эсэргүүцэж байсан гишүүд хуралдааныг дахин орхиж гарсан ч санал хураалтад нийт 264 гишүүн оролцсоноос 95 орчим хувь нь УИХ-ын даргыг огцруулж, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж үзэн, дэмжжээ. МАН-ын Бага хурал нийт 369 гишүүнтэй юм. 

 Энэ үеэр УИХ-ын дарга үг хэлсэн байна. Тэрбээр "Би өглөө Бага хурал эхлэхэд өөрийнхөө бодол, байр суурийг та бүхэнд хэлсэн. Сая Удирдах зөвлөлийн хурлын дараа харин ч бүр энэ яригдаад байгаа асуудлуудыг шалгуулах ёстой юм байна, надтай холбож яриад байгаа зүйлүүдийн үнэн худлыг тогтоох ёстой юм байна гэсэн бодол төрсөн. Би өглөө хэлсэнчлэн өргөдлөө өгөх хууль эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Гэхдээ би энд хэдэн зүйлийг тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Өнөөдөр намын Бага хурал, намын удирдлага, УИХ-ын даргыг огцруулах тухай асуудлыг ярьж, сүүлийн жилүүдэд нийгэмд болсон муу муухай бүхнийг над руу нааж, нялзаалаа. Одоогоос жил гаруйн өмнө намын Бага хурлын гишүүдийн 85 хувийн саналаар надад итгэл хүлээлгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж байсан. Сонгууль амжилтгүй болсонд буруугаа хүлээж, тухайн үед нь хурал дээр ярьж байсан. Гэхдээ өнөөдрийн зарим гишүүдийн ярьж байгаа шиг нөхцөл байдлын талаар хэлэх үг байна. Жишээлбэл, Эрдэнэтийн 49 хувийн хувьчлалын талаар 2016 оны зургадугаар сарын 28-аас гурав, дөрөвхөн хоногийн өмнө дам мэдээ сонсч, ОХУ-д ажиллаж байсан Элчин сайд Л.Хангайг дуудаж энэ талаар ямар нэг зүйл мэдэж байсан эсэх, судалж өгөөч гэж ажиллуулж, тодорхой мэдээлэл байхгүй ч тийм зүйл яригдсан байхыг үгүйсгэхгүй юм байна гэдгийг надад хэлж байсан.  Тухайн үеийн намын штаб дээр ажиллаж байсан хүмүүст энэ тухай хэлж, ярилцаж байсан. Ингээд зургадугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн. Тухайн үед сонгуулийн сурталчилгааны ажил дууссан үед мэдээлэл хийж болохгүй байсан учраас штабт ажиллаж байсан С.Батболд гишүүнээр “МАН сонгуульд ялах юм бол "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлыг шалгаж,  хууль номын дагуу  тодорхой арга хэмжээ авна" гэх мэдэгдлийг хийлгэж байсан. Дараа нь Ц.Нямдорж дарга ажлын хэсэг байгуулж, шалгасан. Ажлын хэсгийн дүнг сонсоод УИХ -аас "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг төрд авах, хувьчилж авсан этгээдүүдтэй хэлэлцээ хийх талаар УИХ-ын тогтоол гарсныг би дэмжиж байсан. Өнөөдөр  "Эрдэнэт"-ийн 49 хувийн хувьчлалд намайг, манай намын нөхдийг оролцоотой мэт  ярьж байгааг би хүлээж авах боломжгүй. Бодит үнэн ийм байсан. Мөн Худалдаа хөгжлийн банкны хувьчлалын тухай асуудал намайг Ерөнхий сайд болохоос өмнө шийдэгдсэн, би ямар нэг оролцоо байхгүй" гэж байр сууриа илэрхийлжээ.

Яг одоо буюу 00:30 цагт МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Бага хурал МАН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Ийнхүү МАН-ын Бага хурлыг гишүүд олон сарын турш сошельд болон нийгэмд гол сэдэв болоод байсан М.Энхболдыг огцоруулах эсэх асуудалд түүнийг огцоруулах нь зөв хэмээх улс төрийн шийдвэрийг гаргалаа. 

Н.Найдан

image
17 Сэтгэгдэл
БИДНИЙ МӨНГИЙГ ЗАВШСАН ЖДҮ -ЧИДИЙГ БҮГДИЙН НАМААС ХӨӨ ГИШҮҮНЭЭС ХАС ХИЧНЭЭН ОЛОН ХҮМҮҮС АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ БОЛОМЖИЙГ ХААЖЭЭ . ТЭГЭЭД УРВАЖЭЭ. НОХОЙНУУД БАРЬЖ ИДЭХГЭЭ . АРД ТҮМЭН РАОЖ БАЙГАА ШҮҮ .
МОНГОЛЫН ТҮҮХЭНД ҮНЭМЛЭХҮЙ ЯЛАЛТ АВЧИРСАН НАМЫН ДАРГААСАА УРВАСАН ХУРАЛ МАН -ЫН АНХНЫ 7 -Г ХЭЛМЭГДҮҮЛСЭН ХУРАЛ БАЙСАН . ТҮҮХЭНД ҮЛДЭХ ХУРАЛ БОЛЛОО . НЯМДОРЖИЙН ШУНАЛЫГ ЯАНА .
http://StartWeeklyJob.com/?userid=138871
нам ямар хамаа байнаа Эх оронч хүн хэрэгтэй
МАН ний бага хуралч шийдээд ч хөөчдөг асуудал биш байхөө Монгол улсын Үндэсэн хуулийн ялзарсан хэдэн тураалууд хуулиараа шийдэх ёстой биздээ ЭНХБОЛДЫН БӨГСНИЙ хэдэн хөзөр тэнд л байгаад л байгаамдаа
ганцаардах үё байдгийн гэдгийг яс махаараа мэдэрч байнауу мэдээ нь тасарсан байнауу шээс чинь зайгаа тавь??????????????
heg hyheryy dairharaa hiigemeree dairah yumaa.tuilshral gej enel baih shyy
Юм хуулиараа л явах ёстой. Хятадын улаан хамгааоагч шиг хэсэг хүмүүс гараад ирлээ дээ.
ЁСТОЙ НОЙТОН ХАМУУ ЮМАА ТӨР ЗАСАГИЙГ ҮНЭХЭЭР АТГАСАН НЬ ИЛТ БАЙна?? НҮҮО УЛАЙЧААД НҮД НЬ БҮЛТЭРЭХ ГЭЭД МӨНЧ ХЭЦҮҮ ЮМДАА??? ХАРИН ОДОО ХОНГИЛЫН ХАТУУ ХУУЛЬЧИД ХӨДЛӨХ БОЛОЛТОЙ??? залуучуудыг хэрмэгдүүлэх асуудал гарвал монголчууд хараад суухгүй байлгүй дээ????? энхболд үймээн зохиоон байгуулахгүй биздээ?????????? хэцүү мэдэгдэл ярьж байна шүү??????
Юм хуулиараа л явах ёстой. Хятадын улаан хамгааоагч шиг хэсэг хүмүүс гараад ирлээ дээ.
МАН - ын түүхэнд энэ бага хурал " намд шудрага ёс, үнэнийг тогтоож, хуулийг даган мѳрдѳх зарчмаас урван, хуурмаг мэдээлэлийн хийрхэлд автсан авилагчидаас намын уламжлалт үзэл бодлогыг тээгчийг буруутган ялласан " шийдвэрээрээ ичгүүр болон үлдэж, 2020 онд улстѳрийн тавцангаас бүрэн арчигдах замыг зааснаараа түүх болон үлднэ.Намыг 2 дахиа нугаслав.
нам ямар хамаа байнаа Эх оронч хүн хэрэгтэй
Ashguidee shudarga yos Mongol orond mini ene niigemd orshin togtono gej itgej bna shuu khuulu durem sakhiulagchdaa khuvia bodogsdoo khulgsich luivarchingui niigem zuv golidroldoo orchikhvol ch TURIIN mini suld urshuug !
Ene shiidveriig gargah erkh bukhii subiekt ni mun yum bol uneheer zuv shiidver gargajee.Argagui l MAN turiinhuu hamgiin tom huuli togtooh baiguullaginhaa tolgoi deer garsan ba gedeg ni haragdaj ba.Undsen huuliin tsets heleltsej chadahgui.UIH-d yamarch bolomj bhgui 75 gishuun ni garin useg zuraad ch ogtsroh undeslel bhgui geed bsan barag huuliin gargalgaagui bson ASUUDAL -ig BAGA HURAL-aaraa ard tumnii olonhin husen huleej bsan tald shiidej bgaad talarhaj ba
Za hyazgaargui haanchlal uuslaa. Tsaashid iim um bolohguig anhaarah um bn mongolchuudaa. Tsaashid shudraga yos togtoohod ard tumen surug huchin, uls turiin nam, turiin bus baiguullaguud anhaarch, hyanaj bh um shuu ee. Hurelsuh odoo JDU chiddee arga hemjee avaarai. Olon jil bugshsan zavaan idee beeree shahaj ehleh ni niitiin oroltsoo chuhal gj bodoh um
Ашгүй дээ. Харин цаашид шудрага ёс тогтож эх орон минь гэрлийн хурдаар хөгжих ёстой шүү!!!
одоо цаашдаа эруул шударга ажиллаарай даа азиад нэг манан буй болгочив олигархуудын хоронгийг хурааж зээлээ тол оргуй утаагуй тайван амьдармаар бнаш дээ
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Ene huniig offsherchin gej bodohgui bna. kharin Sy.Vatbold Tsogtbaatar... nar bol mun bh aa. 30 hunee erthen nerleech EC Erunhiilugch 2oo
Хамгийн их уншсан