Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Европын холбооны шинэ элчин сайдыг хүлээн авч уулзлаа

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Европын Холбоог Монгол Улсад төлөөлөх шинэ Элчин сайд Траян Лауренцю Христэаг хүлээж авч уулзлаа. Уг уулзалтаар Европын Холбооны дэмжлэгтэйгээр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж, цаашид хамтран ажиллахдаа юун дээр түлхүү анхаарах талаар санал солилцлоо.

С.Чинзориг сайд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт Европын Холбооны дэмжлэгтэйгээр мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэх, хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй, өндөр ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, ажлын байр бий болгоход чиглэсэн төслүүд хэрэгжиж буй бөгөөд эдгээр төслийг эрчимжүүлэх, энэ чиглэлээр цаашид хамтын ажиллагааг нь үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, төслүүдийн зарим нь хугацаа дуусч буй тул үргэлжлүүлэх тал дээр анхаарахыг Элчин сайдаас хүслээ. Мөн ЕХ-той байгуулсан Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлэх бодлогын зээлийг ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах, тухайлбал, хөдөө орон нутагт сумын түвшинд ажлын байр нэмэгдүүлэх боломж хомс учраас ХНХЯ-аас санаачлан хэрэгжүүлж буй хувь хүний ур чадварт түшиглэсэн ажлын байр, зохион байгуулалттай ажлын байрыг дэмжих, гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдэд дэмжлэг хэрэгтэй байгааг хэлсэн. Түүнчлэн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын чанарыг сайжруулахын тулд багш нарыг чадавхижуулах, давтан сургах зайлшгүй шаардлага байгааг ч онцоллоо.

С.Чинзориг сайд Хөнгөлөлтийн ерөнхий систем буюу тогтвортой хөгжил, сайн засаглалыг дэмжих тусгай зохицуулалтын (GSP+) дагуу ЕХ-ны зах зээлд Монголоос 7200 нэр төрлийн  бараа бүтээгдэхүүнийг татваргүй нэвтрүүлэх боломжтой тул Европын Холбооны зах зээлийн шаардлага, чанар, стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Монголд хэрэгжүүлж байгаа төслүүдийн уялдаа холбоог сайжруулж, мэдээллээр хангах зайлшгүй шаардлага байгааг Элчин сайдад дуулгаад энэ нь өндөр ур чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажлын байрыг бодитойгоор нэмэгдүүлэхэд  чухал ач холбогдолтой тул хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан