
МАНАН дэглэмийг эсэргүүцэн тэмцэж буй УИХ-ын гишүүд Төрийн бус байгууллага болон Иргэний нийгмийн байгуулал, хөдөлгөөнүүдийн санал хүсэлтийн дагуу энэ сарын 18-нд Төрийн ордон дахь Иргэний танхимд “МАНАН ДЭГЛЭМ БА АРД ТҮМНИЙ НЭГДЭЛ” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ. Тус хэлэлцүүлгээс УИХ-ын гишүүд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгуулал, хөдөлгөөн, иргэдийн төлөөлөл нэгдэн УИХ-ын дарга М.Энхболдыг 48 цагийн дотор өөрийн хүсэлтээр огцрох шаардлага хүргүүлсэн. Дурдсан хугацаанд шаардлагыг биелүүлэхгүй бол эсэргүүцлийн тэмцлийг Монгол орон даяар шат дараалан зохион байгуулна гэж байсан юм.
Тиймээс өнөөдөр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Л.Болд нар өнөөдөр Төрийн ордонд "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл"-ээс зохион байгуулах гэж буй бүх нийтийн эсэргүүцлийн жагсаалын талаар мэдээлэл өгөв. Жагсаал энэ сарын 27-нд буюу пүрэв гарагт 11.00 цагт төв талбайд болох нь.























