Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шударга бусын хонгил”-ыг нурааж, эрх зүйт төрийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох болно

“МАНАН ДЭГЛЭМ-ийн эсрэг МОНГОЛ ТҮМНИЙ НЭГДЭЛ”-ээс уриалга гаргажээ. Бүрэн эхээр нь хүргэе.

“Хүн төрлөхтний төрт ёсны өлгий голомт болсон туурга тусгаар, бүрэн эрхэт Монгол Улсын иргэд ээ. Шударга ёсны төлөө тэмцэж ирсэн иргэний нийгмийн төлөөллүүд ээ. Үр хүүхэд ирээдүй хойчийнхоо өмнө МАНАН үгүй тунгалаг Монгол төрийг өвлүүлэн үлдээхийг эрмэлзэн буй эх оронч, эрх чөлөөт, элэг нэгт ахан дүүс ээ. Өнөөдрөөс эхлэн эх орныхоо язгуур эрх ашгийн өмнө иргэн БИД намчирхал, талцал, үзэл бодлын хуваагдлыг эцэс болгож, дүр эсгэсэн ардчлилын сүүдэрт 28 жил бүрэлдэн тогтсон МАНАН-гийн хүйтэн дэглэмийн эсрэг сөрөн зогсож, нэгдэн нягтрах түүхэн хувьсгалын өмнө ирлээ.

БИДний эх орны газар шороо, эрдэс баялаг, үр хүүхдийн ирээдүй хойчийн өв хөрөнгөнөөс харийн эзэдтэйгээ хумслан хөлжиж, эрх зүйт төрийн хуулийг гуйвуулан хуйвалдаж “дээдэс ноёдод зусар, доод иргэнд зуумтгай” дарангуйлалыг хэдийнээ тэд тогтоон бэхжүүлжээ. Босго өндөр Монгол төрийн суудлыг наймалцах хүртлээ улайрсан МАНАН-гийн “Шударга бусын хонгил”-д хэлмэгдсэн улс төрч, тонон дээрэмдүүлсэн бизнес эрхлэгчдийн үнэн үг, жигшин эсэргүүцэгч шударга иргэдийн дуу хоолой өдөр ирэх бүр тодрон цуурайтах боллоо.

БИД өнгөрүүлсэн түүхэндээ харь гүрний эрхшээл, эзлэн түрэмгийллийн МАНАН-г эр зориг, арга ухаан, эвлэлдэн нэгдсэн хүчээр ялан дийлж туурга тусгаар Монгол улсаа азийн элгэнд анхлан зарлаж ирсэн бахдам түүхтэй ард түмэн.

БИД хоёр том гүрний дунд зуу зуун жилээр оршиж ирсэн ухаант өвгөдийн үр хойч нь билээ. Гэтэл өнөөдөр ард түмэн хоёр том нам дамнасан МАНАН мафийн саварт хууль тогтоох засаглалаа гацаалгаж, шүүх засаглалаа булаалгаж. Дотооддоо дарангуйлалтай гадаадад шившигтэй байдал хэдий хүртэл хууртсаар суух вэ!

Үндэстэн дамнасан корпараци, төрөөс төрсөн тэрбумтанууд засгийн эрхээр тоглож, улс төр бизнесийн олигархи бүлэглэлийнхээ эрх ашиг, нууц хуйвалдааныг улайран хамгаалж. Өөрийгөө төр хэмээн эндүүрч иргэд олон нийтийнхээ шахалт шаардлагыг үл ойшоон суудалдаа шигдэн. УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулсан буруугаа бусдаас мэлзэн хайж суугаа М.Энхболд түүний аялдан дагагч бүлэглэлийн хульжин заль, гутамшигт тогтолцоонд цэг тавихын тулд МАНАН-гийн дэглэмийн эсрэг БИД сөрөн зогсохоор шийдлээ. Үг хэлэх жагсах эрх чөлөөг хязгаарлаж, үнэнийг хэлж, огцрох шаардлагыг “Үндсэн хууль”-ийн бус аргаар төрд санаархлаа гэж гуйвуулан баашлаж суугаа тэднээс БИД залхаж байна!!!

ТЭД өөрсддөө үйлчилдэг хуулийн засаглалаар сүр далайлгаж!
ТЭД өрнө дорнын хамсаатнуудтайгаа Монголыг минь цөлмөж!
ТЭД өдрөөр баяжиж, цагаар цадаж, хэмжээлшгүй эрхээ цээргүй тунхаглаж байхад

БИД 28 жилээр хууртагдсан дүр эсгэсэн ардчлалын сүүдэр болсон МАНАН-гийн дарангуйлалыг устгаж шинэ цагийн өглөөг хойч үе, үр хүүхддээ авч ирэхийн тулд өнөөдөр л тэмцэхгүй бол.

БИД иргэддээ баялагийн тэгш хувиарлалт, хуулийн шударга тогтолцоотой энэрэнгүй хүчирхэг төр, эрх чөлөөт дэвшилтэт иргэний нийгэмд хүргэхийн төлөө одоо л дуугарахгүй бол
БИД улс гэрийнхээ бүрэн бүтэн байдал, уул ус, байгал орчныхоо амар амгаланг сахин, үндэснийхээ өв соёл, ёс суртахууныг өмгөөлөн авч үлдэх, үеийн үед өнөд орших Монгол төрийн дархлааг бататган бэхжүүлэхийн төлөө энэхүү тэмцлийг эхлүүлж байна.

БИД нэгэн үзүүрт сэтгэлээр шударга ёсны тэмцэлээ эхлүүлж МАНАН-ын дэглэмийг нурааж, Ард түмний өмчийг эзэд” нь өгөх болно.
БИД Монгол орныхоо тусгаар тогтнол, үндэсний эрх ашгийн уриан дор өндийн босож, “Шударга бусын хонгил”-ыг нурааж, эрх зүйт төрийн ёс зүйн хэм хэмжээг тогтоох болно.

Түрэмгийлэлийн дөнгөтэй ч тэмцлийн галаа өрдөж чадсан 1911 оны “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” шиг.
Дэлхийн мэлмийд тусгаар улсаа нотлон харуулсан 1921 оны “Ардын хувьсгал” шиг.
Ардчлалын түүхэнд цуст тэмцэлгүй ялалтад хүрсэн “Ардчилсан хувьсгал” жишигээр.
МАНАН –гийн дарангуйлалтай эсрэг нэгдэн нягтарч, туурга тусгаар улсынхаа МАНАН-гүй маргаашийн, төлөө тэмцэгч эх оронч иргэн бүрийг нэгдэхийг уриалж байна” гэжээ.

5 Сэтгэгдэл
gazriin naimaachin ch yahav hoorhii, togloomiim hyyheldei avgaldai yag nogoo hyzyygyi aluurchnii togloom hyy baisan saihanbilegtei adil. hyzyygyi aluurchnii hajuud m,enhbold bol u ch bishee. zorigiin ham aluurchin hyzyygyi hyyr muur bagsh bagabandi geh metiin aluurchid luivarchdiin nygel ni nydeeree tsuvah odor ireh bolno
gazriin naimaachin ch yahav hoorhii, togloomiim hyyheldei avgaldai yag nogoo hyzyygyi aluurchnii togloom hyy baisan saihanbilegtei adil. hyzyygyi aluurchnii hajuud m,enhbold bol u ch bishee. zorigiin ham aluurchin hyzyygyi hyyr muur bagsh bagabandi geh metiin aluurchid luivarchdiin nygel ni nydeeree tsuvah odor ireh bolno
Их хурлын дарга Энхболд , эртний шанзав Бадамдорж лугаа эн зэрэгцэж түүхэнд мөнхрөх болжээ.
Дэмжиж байна.Үнэн хэзээд ялдаг жамтай. Амжилт.
Дэмжиж байна. Хурай хурай хурай ...
Хамгийн их уншсан