Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

-30 хэмийн хүйтэнд олуулаа цуглахгүй гэж УИХ-ын дарга бодсон байх

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл"эсэргүүцлийн жагсаал өнөөдөр /2018.12.27/ Сүхбаатарын талбайд болж байна. Жагсаал 11.00 цагаас эхэллээ. Д.Сүхбаатарын талбайд эхэлсэн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэхгүйн тулд төв талбайн дөрвөн талд хашлага хийжээ. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж, жагсаал болж буй хэсэг рүү оруулж байна. 

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Идэр есийн хүйтэнд 20 мянгуулаа цуглаж байна

Жагсаал зохион байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ жагсаалын эхэнд өөрийн цахим хуудсаар дараах мэдээллийг хийлээ. Түүний хэлсэн үгээс товчлон хүргэж байна.

-Та, бидний дээр байгаа бүлэглэлийнхнийг эрх мэдэл нь  ийм болгодог юм уу, төрийн тусгай хамгаалалт нь ийм болгодог юм  уу, ард түмнээ тоодоггүй юм байна. Ялангуяа манай М.Энхболд дарга. Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яах вэ гэж ханддаг юм байна. Мөнгөөр бүхнийг худалдаад авчихна гэж боддог юм шиг байна. Одоо л тэмцэх  цаг нь шүү. Таксинд явж байгаа, Сүхбаатарын талбайн эргэн тойронд байгаа, шинэ жилийн гацуурынхаа чимэглэлийг авахаар явж байгаа иргэн та Сүхбаатарын талбайд ирж, жагсаалд нэгдээрэй. Өөрсдийнхөө төлөө жагсаарай. Уул уурхайн баялгийг эзэмшсэн энэ давхаргыг сэтэлж байж л монголчуудын маань дундаж давхарга нэмэгдэнэ шүү...

Мөн тэрбээр жагсаалыг нээж дараах үгийг хэллээ.

-Монголчуудыгаа -30 хэмийн хүйтэнд ингэж олуулаа цуглахгүй гэж УИХ-ын дарга бодсон байх. Гэхдээ бид олуулаа цуглаж чадлаа. Өчигдрийн Монгол, өнөөдрийн Монгол өөр болж байна. Бид М.Энхболд гэдэг хүнтэй муудаад байгаадаа биш, ирэх 25 жилд байх тогтолцоогоо өөрчлөхийн төлөө тэмцэж байна. Идэр есийн хүйтэнд 20 мянгуулаа цуглаж байна. Ард түмний хүч, албан тушаалтны дээр байдаг гэдгийг мэдэх жил байх ёстой. Шинэ 25 жил эхэлсэн байна. М.Энхболд даргаа таны эхнэртэй адил бүсгүйчүүд ирсэн байна, таны хүүхэдтэй адилхан залуус ирсэн байна. Эдгээр олон хүнийг гадаа бүү удаан хүлээлгэ. Даруй огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна. Бид одоо Төрийн ордон руу орж, 48 цагийн шаардлагын хариуг авах гэж байна. Хэрэв хариу өгөхгүй бол эсэргүүцлийн хоёр дахь давалгааг орон даяар эхлүүлнэ. Суулт зарлана, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТЗАНДАН: МАНАН бүлэглэл чонотой нийлсэн гэрийн нохой болжээ

МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл жагсаалын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэллээ.

-Алтай Таван богдоос дорнын их тал хүртэл байгалийн баялгийг МАНАН бүлэглэл дээрэмдээд байна. Үүнийг буцааж авахын төлөө МАНАН-гийн эсрэг тэмцэнэ. Хууль, хяналтын байгууллагууд АТГ, прокурор, шүүхийнхэн МАНАН-гийн харьяат хүмүүс болсон. Бид нутаг, нам харгалзахгүйгээр монголчуудтайгаа нэгдэж тэмцэнэ. Шударга бусын хонгилыг нураана. МАНАН бол хуулиас дээгүүр хариуцлага хүлээдэггүй бүлэглэл. Чонотой нийлсэн нохой гэрийнхээ хот руу эргэж дайраад байдаг гэж өвгөчүүл ярьдаг. МАНАН бүлэглэл гадныхантай нийлж, байгалийн баялгаа цөлмөж, өөрсдөө авч байгаа. МАНАН бүлэглэл чонотой нийлсэн гэрийн нохой болжээ. Монголчууд нэгдэж нягтарсан үедээ л хүчирхэг байдаг. Монголчууд отго жинс үл харгалзан нэгдэж, Манжийн дарлалыг устгаж байсан юм шүү. Нягтарч, нэгдэх цаг болсон. М.Энхболд, Ц.Элбэгдорж тэргүүтэй МАНАН-гийн бүлэглэл Монголын хууль, хяналтынхныг гартаа авчихаад байна. МАНАН бүлэглэл хүчтэй юу, монгол түмэн хүчтэй юу гэдгийг харуулъя. Монголчуудыг хагалан бутаргах сонирхол МАНАН бүлэглэлд их бий. Нэгдсэн Монгол ялна.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.БОЛД: Улаанбаатарыг М.Энхболд аймшгийн хөндий болгосон

-"Эрдэнэт"ийн 49 хувь, Цагаан суварга, Асгатын мөнгөний ордыг бид МАНАН бүлэглэлээс буцааж авна. Монголд стратегийн 15 орд байсан бол одоо 13 орд үлдсэн. МАНАН бүлэглэлийг ялбал маргааш нь бид 13 ордыг ард түмэндээ авч өгөх хуулийг батална. Энэ бол УИХ-ын 40 гишүүний амлалт шүү. Баялгийн сангийн тухай хууль, Газар өмчлөлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Зургаан жил болж байна. М.Энхболд 20 гаруй жил Улаанбаатарыг удирдахдаа аймшгийн хөндий болгосон. Энэ бүхнийг арилгах хуулийн төслүүдийг батлах учиртай. Эдгээр хуулийг баталж байж газрынхаа дээр, газрынхаа доор байгаа байлгийг ард түмэн эзэмшинэ.

***

УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР: МАНАН бүлэглэлийн гинжийг тасалъя

-Монголчууд зүрх сэтгэлийнхээ дуудлагаар нэгдэж байна. МАНАН бүлэглэлийг амь бөхтэй оршин тогтнуулж байгаа хүчин зүйл нь хууль, шүүх, хяналтын байгууллагынхны бий болгосон шударга бусын хонгил юм шүү. МАНАН бүлэглэлийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ дуусахаас өмнө АТГ, шүүх, прокурорын удирдлагын бүрэн эрхийг зургаан жилийн хугацаатай байхаар томилсон. “Стандарт” банк, "Эрдэнэт"-ийн 49 хувь, Төрийн банктай холбоотой асуудлыг УИХ-ын гишүүд бид байнга хөндөж ирсэн. АТГ, хууль хяналтынхан хэргийг хянаж байна, шалгаж байна гэдэг жижүүрийн үгтэй болсон. Одоо эдгээр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж байгаа. Энэ бүхэн МАНАН бүлэглэлийн гэмт хэргээ далдалдаг гинжин урвалын нэг нь энэ юм шүү. Түүнийг тасалъя.

9 Сэтгэгдэл
ene xed maani arai l ballaad xayaxgvi bx gej naidaj itgej yawaa uwuu ni odoo 78 xvrch bna
xeze ch neg zvgt butsaltgvi irmvvn setgeleereei yawaa batzandan ayursaixan bolon ta naraa xaraad ex oronoo gesen eejiin saixan vrs munuus mun duu ta naraaraa olon myangan zaluus baxarxaj yawdag shvv yu gej xelsen ch bvv too uragshaa zaluusaa amjilt
xaraad baixad xar myangan xvn xangalttai setgeleerei chadlaarai l tsugalsan bnlee xar xvitend xarin ch xangalttai baisan vnexeer buximdsan ni ilt bnlee ex oronoo gesen ene xvmvvsiig xaraad baxaraj bnaa
Enxboldoo, chi Batmonx darga shig xeden sagsyy EC-n nysnii alchyyryydad byyj ogood ajlaa ogch onigootoboo. Chi aimxai shyy. Xyyliin dagyy ajlaa ogno geed ed nariig tag bolgox xeregtei. Chinii fraxtsiig bolobsroltoi tal demjij baigaa yagaad gebel teneg EC ychraas. Bi Enxbold-g demjdeggyi baican. Getel EC shaal teneg ychraas tanai taliig arai deer bolxoor demjij bna
санал нэг байна, та нартаа баяр хүргэж бас бахархаж байна.
Ийм зоригтой, боловсролтой залуу үе гарч ирнэ гэж "энхболд" төсөөлөөгүй байсан. Ичиж айх булчирхайгүй болсон шившгийн өмхий гахайг ШИНЭ онд байлгахгүйгээр үтэр түргэн төрийн ордноос чирээд гаргаач, том хогийн саванд хийгээд өргөөд гаргаач, дэлхийн бусад орны жишгийг хэрэглэх болжээ.
БАТЗАНДАН ТА ТАВ ШҮҮ?? УРА УРА УРА? МОНГОЛЧУУД ЯЛНА МАНАН МАНСУУРЧ СЭТЭРЧ ЭХЛЭСЭН ШҮҮ ЭД НАРТ ГИШГЭХ ГАЗАРГҮЙ ЭД БУЛШЛАГДАНА??????????????
Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
Эх орон ард түмнийхээ эрх ашиг сайн сайхны төлөө 7 бурхан од шиг гялалзсан шударга залуучуудын тэмцлийн үр дүн мөдхөн амжилтад хүрэх болтугай. Ми овогт ард түмнийг дэндүү басамжилж доромжилж бна.
Хамгийн их уншсан