Доллар (USD)

Улаанбаатар

АН-аас УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулах улс төрийн шийдвэр гаргав

Ардчилсан нам өнөөдөр дээрх шийдвэрийг гаргасасан талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгөв. Дээрх намын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

МЭДЭГДЭЛ

2016 оны ээлжит сонгуулиар УИХ-д 65 суудал авч дийлэнх олонхыг бүрдүүлсэн МАН нь өнгөрсөн гурван жилийн хугацаанд сонгуулийн амлалт болон мөрийн хөтөлбөрөө ор тас умартан, төр удирдах чадваргүй болохоо хангалттай харууллаа.

Төрийн бүхий л шатны албан тушаалыг “60 тэрбум”'-ын гэх сүлжээгээр арилжаалж “ЖДҮ" сан гэх мэт иргэдэд шууд очих ёстой боломжийг хулгайлан зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн МАН-ын бизнес-улс төрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь Монгол төрийг бүрэн мухардалд орууллаа.

Төрийн бүхий л шатанд эрх баригчдын талцал, хуваагдал бодитой нүүрлэж. УИХ нь гишүүн дутуу, Засгийн газар нь бүрэлдэхүүн дутуу. Улаанбаатар хот нь удирдлагагүй, 20 аймгийн ИТХ нь хуваагдмал байдалд ороод байна.

Улсын Их Хурал дахь МАН-ын гишүүд, өндөр албан тушаалтнуудынх нь авлигал, хулгай, хүний амь, хүчин гэх мэт үйлдсэн эрүүгийн гэмт хэргүүд нь эрх баригчдын нүүр царайг харуулсан төдийгүй байнгын ажиллагаатай УИХ-ын үйл ажиллагааг бүрэн зогсоож. төрд итгэх сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэв.
Ардчилсан Нам нь үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийн, мухардлаас гарах гарцыг УИХ-ын ээлжит бус сонгууль яаралтай зарлан явуулж, нийт ард түмнээр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

АРДЧИЛСАН НАМ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан